Үнэт чулуу анагаах увидастай

Home/Зөвлөгөө/Үнэт чулуу анагаах увидастай

Үнэт чулуу анагаах увидастай

jewels_Үнэт чулууг зөвхөн гоёл чимэглэлийн түүхий эд болгодог төдийгүй, анагаах ухаанд өргөнөөр ашиглаж байна. Эрт дээр үеэс чулуу болон уулын  чулуулгийг  эмчилгээний байж болох чанараар нь ялгаж ангилдаг байжээ. Олон зууны турш бараг улс бүрт чулууны хамгаалах чанар болон бие махбодид эерэгээр нөлөөлдөг тухай ам дамжуулан ярьсаар ирсэн байдаг. Гэхдээ хөгжил дэвшил нэг газраа зогсдоггүй, өнөө үед ч ам дамжсан ярианы дийлэнх  нь  няцаагдаж, шигшигдэж үлдсэн нь домог ярианд тооцогдож байна. Үүний сацуу зарим үнэт чулуу болон эрдэс орчин үеийн анагаах ухааны хэрэглээнд орж, тэдгээрээр багаж хэрэгсэл болон эмийн бэлдмэл хийх болжээ.

Индранил

Индранил нь хөх эсвэл цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд дазерын эмчилгээнд ашигладаг чулуу юм. Саяхан хийсэн судалгаанаас үзвэл зассан индранилыг хэрэглэвэл хавдрын эсрэг эмчилгээний үр дүн дээшилдэг байна. Яс бэхжүүлэх зарим эмийн бүтцэд индранил ордог аж. Шүдний олон эмнэлгийн үйлчилгээний жагсаалтад хиймэл индранилаар хийсэн, шүдний гажиг засагч  сууулгах үйлчилгээ орсон байдаг.

Сувд

Орчин үеийн анагаах ухаанд байгалийн болон таримал сувдыг ашиглаж байна. Сувдыг нунтаглаж ашигладаг. Сувдны нунтаг нь эмийн үйлдвэрийн хэрэгцээнд кальцийн үнэтэй эх сурвалж болдог. Гоо сайхны бүтээгдэхүүнээс  нүүрний тос болон оо энгэсгийн орцод сувдыг нэмж хийдэг. Үүний сацуу яс сийрэгжих, шүд цоорох , пародонтоз буюу буйл шамарч , шүд сулрах үед хэрэглэдэг хэд, хэдэн эмийн бүрэлдэхүүнд ордог байна.

brilliant_cut_jewelsХув

Хуваас хувын хүчил буюу Д3 аминдэмийг гаргаж авдаг. Хувын хүчил нь сэтгэл гутрал болон үрэвсэлд үр нөлөөтэй бөгөөд бөөр, гэдэсний ажиллагааг сайжруулдаг байна. Хувын хүчил орсон бэлдмэл нь вирусын эсрэг үйлчилгээтэй байдаг. Тэрчлэн эсийн амьсгалын идэвхжлийг дээшлүүлж, дархлааг бэхжүүлэн, янз бүрийн хордлого, тухайлбал архины хордлогоос урьдчилан сэргийлдэг.

Турмалин

Энэ эрдсийг бичил электроникт ч, анагаах ухааны багажид ч амжилттай хэрэглэж байна. Байгаль дээр турмалин нь ногоон , хөх ягаан, бас хөх болон шар өнгөтэй байдаг. Цахилгаан туйл үүсгэдэг учир сөрөг ионуудын синтез хийхэд турмалиныг ашигладаг. Жишээ нь агаарыг ионжуулах багаж бүтээхэд энэ үнэт чулууг ашигладаг байна.

INFO TV сэтгүүл №249 /2013/

2016-10-17T22:49:10+00:00 2013 оны 12-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment