Үндсэн сүмс хэрхэн бэлтгэх бэ?

//Үндсэн сүмс хэрхэн бэлтгэх бэ?

Үндсэн сүмс хэрхэн бэлтгэх бэ?

senf verschiedene sortenҮндсэн улаан сүмс

орц: 500 гр сүмс бэлтгэхэд:

  • гурил 100 гр
  • тос 60 гр
  • томатны нухаш 175 гр
  • шар лууван 100 гр
  • булцуут  сонгино 100 гр
  • элсэн чихэр 35 гр
  • давс, повоор

хийх арга:

  1. Хуурсан гурилыг бага зэрэг хөргөнө. Үүн дээрээ халуун шөл хийж шингэлээд бөөнгүй болтол нь   хутгаж буцалгана.
  2. Дараа нь томатны нухаштай хуурсан ногоо (шар лууван, булцуут сонгино) нэмж үргэлжлүүлэн чанана.
  3. Чаналтын төгсгөлд давс, элсэн чихэр, повоороор амт тохируулна.
  4. Бэлэн болсон сүмсийг шүүж дахин нэг удаа буцалгана. Үндсэн улаан сүмсийг бусад төрлийн сүмс бэлтгэхэд  хэрэглэнэ.

Үндсэн цагаан сүмс

Орц: 500 г сүмс бэлтгэхэд:

  • гурил 200 гр
  • тос 30 гр
  • булцуут сонгино 150 гр
  • холимог тос (маргарин) 150 гр
  • давс, повоор, лаврын навч

хийх арга:

  1. Цагаан сүмсэнд хүрэн шөл хэрэглэхгүй, харин ясны шөл хэрэглэнэ. Цайвар шаргал өнгөтэй болтол тосонд хуурсан гурил дээр халуун шөл ( нийт шөлний 1/2-ийг эхлээд хийнэ) нэмж бөөнтүүлэхгүйгээр хутгаж буцалгана.
  2. Дараа нь үлдсэн шөлөө хийж сайтар хутган буцалгана. Хуурсан ногоог энэ шөлөнд хийж 25-30 минут чанана. Нимбэгний хүчил, давсаар амт тохируулж дараа нь шүүж бэлэн болгоно.

соус-табаско-рецепт6Улаан лооль (томат)-ийн сүмс

орц:

  • Хагас аяга томатны нухаш, эсвэл 2-3 ширхэг шинэ улаан лооль,
  • хоолны 1 халбага гурил,
  • 1 ширхэг шар лууван, яншуйн үндэс,
  • 1 ширхэг булцуут сонгино,
  • хоолны 2 халбага цөцгийн тос,
  • давс, элсэн чихэр

хийх арга:

  1. Шар лууван, яншуй, сонгиныг жижиг хэрчиж тосонд хуурна. Үүн дээрээ гурил цацаж хутгаад томатны нухаш эсвэл хальсалж жижиг хэрчсэн улаан лооль, шөл нэмж зөөлөн галаар 15 минут чанана.
  2. Үүн дээрээ давс, элсэн чихэр, цөцгийн тос, нэмж сайтар  хутгана. Ингэж бэлтгэсэн үндсэн сүмсэнд мөөг, өргөст хэмх, саримс, зөөхий, усан үзмийн дарс нэмэх замаар бусад төрлийн сүмс хийнэ.
2016-10-17T22:48:37+00:00 2014 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment