Газар шим үйлдвэр ХК-н хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл манай  компанийн гол цөм болох үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. 

2025.06.26-ны өдөр манай компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шат дамжлага, бүтээгдэхүүн бүр хэрхэн боловсруулагдаж, чанарын хяналт хэрхэн явагддаг, Үйлдвэрийн дэвшилтэт тоног төхөөрөмж, шинэчилсэн шугам, хөдөлмөр аюулгүй байдлын бодлого зэргийг танилцуулсан ба ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын орчин нөхцөлтэй танилцаж, тэдний сэтгэл ханамж, оролцооны талаар сонирхлоо. 
Компанийн дунд болон урт хугацааны стратеги, өсөлтийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг удирдлагууд танилцуулж, шинэ бүтээгдэхүүний амталгаа хийж бүтээгдэхүүний давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэв.  

Сэтгэгдэл:  

Хувьцаа эзэмшигч Ж.Баатар: Газар шим үйлдвэр ХК-н хувьцаа эзэмшигчийн төлөөллөөр очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Маш их баярлалаа. Та нар маань аргагүй л мундаг хөдөлмөрч хамт олон байна.Эх орныхоо хөрсөнд ургуулсан шимтэй ногоог ард түмэндээ боловсруулан хүргэдэг та бүхний ажил үйлсийн дардан зам улам гялалзан байхын ерөөл тавъя. Баярлалаа 

Хувьцаа эзэмшигч Б.Ганбаяр :Сайн байна уу?  Манай үндэсний үйлдвэрлэгч Газар шим үйлдвэр ХК-н хувьцаа эзэмшигч бөгөөд хэрэглэгчдээ хүлээн авч үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулж байгаа нь цаг үеэ олсон зөв арга хэмжээ юм. Хэрэглэгчийн зүгээс бол юуг яаж үйлдвэрлээд бидний гарт ирж байгааг өөрийн нүдээр харсан нь бүтээгдэхүүний чанарт итгэх итгэлийг нэмэгдүүлж цаашид өдөрт тутамдаа байнга хэрэглэх нь зөв гэдэгт итгэлтэй болж байна. Миний хувьд хамгийн их таалагдсан зүйл бол лабортори маань итгэмжлэгдсэн бөгөөд орчин үеийн техник технологиор бүрэн хангагдсан нь бүтээгдэхүүний чанартай байдлаас гадна гадаад зах зээлд гарахад нэр төрийн баталгаа болоход хамгийн чухал зүйл юм. 

Хувьцаа эзэмшигч Д.Батсайхан: Хүлээж авсан бүх хүмүүс сэтгэлээсээ хандсанд талархаж байна. Ажилтнууд нь сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгааг харахад сайхан байлаа.Баярлалаа 

Манай компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна.Дараагийн үйлдвэртэй танилцах аялалд та ч оролцох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.  

Газрын шимээр амьдралд амт нэмнэ.