
Газар шим үйлдвэр ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын байгууллагуудын сурагчдад зориулсан Үйлдвэртэй танилцах аялалд энэ удаа Путонхуа сургуулийн сурагчид 2025 оны 10-р сарын 21-ны өдөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанар хяналтын процесс, түүхий эдээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэлх процесстой танилцсан юм.
Аялалын үеэр сурагчдад бүтээгдэхүүний амталгаа хийж, хөгжөөнт тэмцээн, асуулт хариултын уралдаан зохион байгуулж авъяас чадвар, мэдлэг ухаанаараа өрсөлдөж амжилттай оролцож Газар шимийн зүгээс байр эзэлсэн сурагчдад талархал илэрхийлж бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг-ээр урамшууллаа.
Энэхүү ажлын хүрээнд сурагчдад компанийн үйл ажиллагааг танилцуулж, тэдэнд тодорхой хэмжээний мэдлэг, туршлага олгосондоо бид баяртай байна.
Уг арга хэмжээ нь сурагчдад хүнсний үйлдвэрийн үйл явц, технологийн талаар бодит ойлголт өгөхөөс гадна эх орондоо үйлдвэрлэж буй чанартай бүтээгдэхүүний үнэ цэнийг ойлгох, үндэсний үйлдвэрлэлд итгэх хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.



Хүрэлцэн ирсэн Путонхуа сургуулийн сурагчид болон багш нартаа талархал илэрхийлье.
Газрын шимээр амьдралд амт нэмнэ.

