Үзэм

Үзэм

үзэмҮзэм нь биед ороод амархан задарч, хялбархан эрч хүч болон хувирч хүний ажиллах, сурч, бүтээх ялангуяа бага, өсвөр насны хүүхдийн өсөлт, хөгжилтийн хурдтай явцыг бусад ямар ч тэжээлт бодисоос илүүтэй хангадаг нүүрс усаар нэн баялаг (65%) юм. Үзэм нь кали, магнигаар баялаг тул цусны даралтыг хэвийн байлгахад тусалдаг бөгөөд энэ нь зүрхний үндсэн тэжээлт бодисуудыг агуулдаг гэсэн үг юм.

Мөн эслэгийн агууламж маш ихтай /100гр-д 2,5гр-аас дээш/ байдгаас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж хоол хүнсний зүйлийг шингээж бас ялгаралтыг сайжруулдаг бүдүүн, нарийн гэдэсний бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй чухал хүнс юм.

Өлсөх үед хоол их идэх дуршлыг бууруулах нөлөөтэй тул илүүдэл жингээс сэргийлэх, тэмцэхэд тус дэмтэй байдаг.

Үзэмний шүүс нь амны цангааг сайн тайлдаг учир бөөр, зүрх судасны хэвийн ажиллагааг хангах сайн талтай.

Үзэм нь булчин ба элгэнд агуулагддаг В1, В2, РР, С зэрэг аминдэмгүйжих өвчнөөс сэргийлэх, мэдрэлийн систем саажих, шөрмөс татах, доод бие хавагнах зэрэг олон өвчин зовиуруудаас сэргийлж, ангаахад тустай үйлчлэл үзүүүлнэ. Үзмэнд кальци 0,2 мг агуулагддаг нь зүрх, яс, шөрмөс, булчингийн ажиллагааг сайжруулахад тусална.

2016-10-17T22:47:14+00:00 2015 оны 05-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment