Үзэмтэй кекс

Home/Зөвлөгөө/Үзэмтэй кекс

Үзэмтэй кекс

walnut-bundt-cake-largeОрц:

o   Гурил 400 гр

o   Өндөг 3 ш

o   Цөцгийн тос 150 гр

o   Цөцгий 200 гр

o   Элсэн чихэр 1,5 стакан

o   Гурил сийрэгжүүлэгч 1 ц/х

o   Ванильны сахар 1 ц/х

o   Ясгүй үзэм 3 х/х

o   Нунтаг сахар

Хийх арга:

  1. Цөцгийн тосыг элсэн чихэртэй нийлүүлж 15 минут хутгаад өндөг, давс, ванильны сахар нэмж зуурна. Уг зуурмаг дээрээ гурил сийрэгжүүлэгчтэй хольсон гурилаа нэмж зуураад дараа нь үзэм нэмнэ.
  2. Тэвшийг тосолж хуурай гурил цацаад зуурмагаа хийж 190-200 хэмд 25 минут жигнэнэ. Кексийг шарах шүүгээнээс гаргаад тэвштэй нь хөргөөд хөрснийх нь дараа тэвшнээс гарган таваглаад нунтаг сахар дээгүүр нь цацаж чимэглэнэ.

 

2016-10-17T22:48:22+00:00 2014 оны 06-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment