Үзэмтэй англи пудинг

Home/Зөвлөгөө/Үзэмтэй англи пудинг

Үзэмтэй англи пудинг

butter bread pudding 1Орц: 4 хүн

o   Хатаасан цагаан талх 230 гр

o   Цөцгий  400 мл

o   Өндөг 2 ш

o   Үзэм  150 гр

o   Элсэн чихэр 60 гр

o   Цөцгийн тос

o   3 дусал ванильны ханд

o   Нунтаг сахар

Хийх арга:

  1. Үзмийг угаагаад дээр нь халуун ус нэмж тавина. Талхыг порцлон хэрчээд цөцгийн тос түрхэж тавина. Цөцгий элсэн чихэр өндгийг нийлүүлж сайтар хольж хутгана.
  2. Жижгэвтэр тэвшинд талхны 1/3 хэсгийг хийгээд, 1/2 хэсэг үзмээ дээгүүр нь цацаж өгөөд цөцгийтэй хольцны 1/3 хэсгийг тарааж хийнэ.
  3. Уг дарааллаар талх, үзэм, цөцгийг үелүүлэн хийгээд хамгийн дээд үенд талх тавиад дээгүүр нь цөцгий битүү асгаж өгөөд 15 минут байлгасны дараа мөнгөлөг цаасаар битүү бүрхэж таглана.
  4. Тэвштэй пудингийг гүнзгий ёроолтой том тэвшин дотор тавьж , том тэвшинд жижиг тэвшний дунд хэсэг хүртэл халуун бүлээн ус хийгээд, шарах шүүгээнд 180 хэмд 40-60 минут жигнэнэ. Бэлэн болсон пудингийг ширээнд өгөхдөө дээгүүр нь нунтаг сахар цацна.

 

2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment