Үзмэн жимс /грейпфрут/

Home/Зөвлөгөө/Үзмэн жимс /грейпфрут/

Үзмэн жимс /грейпфрут/

sitrus paradiseБразилаас гаралтай бөгөөд хүч-рутовын овгийн мөнх ногоон цитрус модны жимс юм. Өвөрмөц гашуун мөртлөө аятайхан исгэлэн чихэрлэг амттай, зөөлөн эд цайвар шар, ягаан улаан өнгөтэй.

Гашуун амт нь нарингин гэдэг гликозид агуулагддаг тул уг амтыг дарахын тулд элсэн чихэр нэмж хэрэглэдэг. Мөн нарингинаас гадна флавогликозид байна. Жимс болон түүгээр бэлтгэсэн шүүс  С аминдэмээр баян, Д. Р. С. В зэрэг аминдэм, ялангуяа зөвхөн биогены нэгдлүүд байдгаараа энэхүү жимс нь онцгой сайн сувиллын ба эмчилгээний ач холбогдолтой.

Орчин үеийн анагаах ухаан хүнд өвчнөөр удаан хугцаагаар өвчилж бие суларсан, хэт ядаргаатай хүмүүст уг жимсийг хэрэглэж байхыг зөвлөдөг. Грейпрут нь гэдэсний ажиллагааг сайжруулах, цусны даралтыг бууруулах, элэгний ажиллагааг хэвийн болгох, эрхтэн махбодийн чадал чансааг сэргээнэ.

Найрлаганд нь байдаг хүчжүүлэх бодис нь эрхтэн махбодийн үйл ажиллагааг сайжруулдаг учраас хүн өглөө босоод нүүр гараа угаах буюу шүдээ цэвэрлэдэг шиг Америкчуудын олонхи нь өдөр бүр өглөө, өдөр, оройн хоолны өмнө уг жимсний аяга шүүсийг уудаг зуршилтай болжээ.

Ходоодны шархлаа ба хүчил нь ихэдсэн ходоодны үрэвсэл өвчний үед уул жимсийг хэрэглэж болохгүй. Жимсийг идэхээс гадна түүгээр чанамал, компот зэргийг бэлтгэн ашигладаг.

 Д.Нямдаваа – Байхгүй юмгүй ном УБ, 2008

2016-10-17T22:49:17+00:00 2013 оны 11-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment