Яс нь хүний биеийн ерөнхий хэлбэр дүрсийг тодорхойлж, хамгаалах, хөдөлгөөн, хөшүүрэг, тулгуур, цус төлжүүлэх, бодисын солилцооны гэх мэт олон үүргийг гүйцэтгэдэг. Яс нь бичил бүтцийн хувьд органик болон органик бус бодисууд болон ясны эсүүдээс тогтоно. Ясны эсүүдэд остеопрогенитор, остеобласт (уураг нийлэгжүүлдэг, ясыг эрдэсжүүлдэг, өсөлтийн хүчин зүйл ялгаруулдаг), остеоцит, остеокласт (фермент агуулсан, яс хайлуулагч) гэсэн 4 эсээс тогтоно.
1990 онд дэлхийд ясны сийрэгжилтээс болж 1,7 сая хүн түнхний хугарал үүссэн. 2050 он гэхэд 6 сая хүн түнхний хугаралтай болно гэж таамаглажээ. Ясны эдийн нягтаршил багасч ясны бөх бат, уян чанар алдагдан хэврэгшиж, амархан хугарамтгай болдог эмгэгийг яс сийрэгжих өвчин гэнэ. Ясны нягтаршил нь ясны органик болон органик бус бодисуудын агууламж, остеобласт, остеокласт эсүүдийн харилцан уялдаат үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Тиймээс остеобласт, остеокластын бүтцийн болоод үйл ажиллагааны алдагдал нь яс сийрэгжих өвчнийг үүсгэдэг.
Нөлөөлөх хүчин зүйлс:
Энэ өвчин үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал цэвэршилт, бамбай болон бамбайн дэргэдэх булчирхайн хямрал, хөгшрөлт, төвийн гаралтай өлсгөлөн, Са багатай хоол хэрэглэх, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, глюкокортикойд эмчилгээ удаан хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, компьютерийн ард удаан суух, кофе их уух, газтай ундаа уух зэрэг зүйлс ордог. Эдгээр хүчин зүйлс нь ясны бүтцэд нөлөөлөхөөс гадна Д амин дэмийн солилцоонд нөлөөлөх замаар ясны сийрэжилт үүсгэдэг байна.
Эмнэл зүйд илрэх шинж:
Яс сийрэгжин, ясны эдээс Са цусанд ихээр шимэгдэн орох үеэс ясаар янгинаж өвдөх ба цаашилбал бугуй, дунд чөмөгний толгой, ахар сүүл, түнхний үе амархан хугарах гэмтэх шинж тэмдгээр илрэн хожуу оношлогддог. Шөнө унатахдаа хөшнө.
Эмчилгээ:
Алендроны хүчил, Са+Витамин Д /Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ./
Урьдчилан сэргийлэлт:
Хүний хоногт хэрэглэх Са-ийн хэмжээ: Хүүхэд:400-700мг, өсвөр насныхан:1000-1500мг, насанд хүрэгчид:750-1000мг, жирэмсэн эмэгтэйчүүд 1500мг, хөхүүл эмэгтэй:2000мг, цэвэршилтийн дараа:1500мг-ийг хэрэглэх хэрэгтэй.
Хамгийн гол нь дасгал хөдөлгөөн болон амьдралын зөв хэв маягийг баримтлах юм.
Ясны сийрэгжилтийн үед хоолны дэглэм баримтлах шаардлагатай байдаг. Мөн калциар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Калциар баялаг хүнсний бүтээгдэхүүн:
/http://www.foodandlife.com /
Төрөл |
Хэмжээ | Калцийн хэмжээ /мг/ |
Тослоггүй тараг | 1 аяга | 415 |
Сардин загас (Atlantic with bones) | 3 oz | 372 |
Ногоон буурцаг | 1 аяга | 355 |
Солмон загас (canned with bones) | 6oz | 334 |
Тослоггүй сүү | 1 аяга | 302 |
Калциар баяжуулсан оранж жүүс | 1 аяга | 302 |
Almonds | 3 oz | 198 |
Манжин | 1 аяга | 200 |
Эрдэнэ шиш | 1 аяга | 180 |
Броколли | 1 аяга | 180 |
Гичийн ургамал | 1 аяга | 150 |
Хар меласс | 1 цайны халбага | 140 |
Хйд зүгийн буурцаг | 1 аяга | 140 |
Тослоггүй буурцаг | 1 аяга | 130 |
Дүпү | 1 аяга | 130 |
Хөх буурцаг | 1 аяга | 130 |
Бөөрөн хэлбэрт шош | 1 аяга | 115 |
Окра | 1 аяга | 90 |
Самарны нухаш | 1 аяга | 90 |
Спинач (чанасан) | 1 аяга | 74 |
Жүрж | 1 med | 60 |
Үзэм | 1/4 | 22 |
Газрын самарны тос | 2 цайны халбага | 18 |
Leave A Comment