Яс сийрэгжилтээс зайлхийх арга

Home/Зөвлөгөө/Яс сийрэгжилтээс зайлхийх арга

Яс сийрэгжилтээс зайлхийх арга

Яс ба Кальци :

Хүний биед зайлшгүй шаардлагатай бичил бодисын нэг нь кальци. Кальци ясыг бүрэлдүүлэн улмаар бэхжүүлдэг тул яс сийрэгжихэд кальцийн дутагдал гол үүрэг гүйцэтгэнэ. Кальци ясанд оршихоос гадна мэдрэлийн сэрэл д и юамжуулах, зүрхний хэм зохицуулах зэрэгт оролцдог. Насанд хүрсэн хүний биед 1200 гр кальци агуулагддагаас 98% нь араг яс болон шүдэнд, үлдсэн 2% нь цусны сийвэн, 2.2-3.6 ммоль/л кальци агуулагдаж байвал хэвийн гэж үзнэ.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Бага наснаас буюу яс бүрэлдэх үеэс ясыг бэхжүүлэх,
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх, ялангуяа бүх биеийн булчинг жигд хөгжүүлэх,
  • Д аминдэм,
  • Кальцийн хэрэглээ,
  • Биеийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх,
  • К аминдэм хэрэглэх зэрэг нь кальцийн дутагдал буюу яс сийрэгжих өвчнөөс сэргийлэх үндсэн арга юм.

Бага наснаас ясыг зөв бүрэлдүүлэх, бэхжүүлэхийг анхаарах нь чухал. Д, К аминдэм, кальциар баялаг хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын дасгал хөдөлгөөн болон биеийн тамираар хичээллэх замаар булчинг хөгжүүлэн, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах нь чухал ач холбогдотой.

Өглөөний болон ажлын байран дахь дасгал хөдөлгөөн тогтмол хийх, өдөрт 7-10 мянга алхаснаар хөдөлгөөний хомсдолоос сэргийлж болохыг өндөр хөгжилтэй орны судлаачид тогтоож хүн амынхаа өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх талаар олон арга хэмжээ авч байна. Д аминдэм ясны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Нарны гэрлийн нөлөөн дор Д аминдэм хүний арьсанд үүсч кальцийн гэдэсний ханаар шимэгдэхийг идэвхжүүлэх ба цусны кальци багасахад түүний бөөрөөр ялгарахыг бууруулдаг. 19-50 насанд өдөрт 1000мг, 50-иас дээш насанд  1200 мг кальци хэрэглэх шаардлагатай. Өдөрт 50 мг Д аминдэм шаардлагатай.

Харин А аминдэм Д аминдэмийг саармагжуулах үйлчилгээтэй тул түүний хэт хэрэглээ кальцийн дутлыг идэвхжүүлдэг. Иймд аминдэм, бичил бодисын бэлдмэл хэрэглэхдээ эмчийн зөвлөгөө авахаа мартуузай. Амьдралын эрүүл хэв маяг, эрүүл агаар, хангалттай тайван нойр, архины зохистой хэрэглээ, тамхи татахгүй байх нь бөх бат ястай, чийрэг булчинлаг байж эрч хүчтэй хөдөлмөрлөх гол нөхцөл болдог.

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 08-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment