Ясны шөл бэлтгэх

Home/Зөвлөгөө/Ясны шөл бэлтгэх

Ясны шөл бэлтгэх

dawqЯсны шөлний үндсэн түүхий эд нь яс юм. Яс нь мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Ясны шөл гаргахдаа үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, нуруу, ууцны ясыг ашиглана.

Ясыг 8-12 см хэмжээтэй жижиглээд, хүйтэн усанд хийж, үхэр, тугал 3,5-4 цаг, гахай, хонь 2-3 цаг зөөлөн гал дээр чанана. Зарим эх сурвалжуудад загасны яс 2 цаг, хонь, тахианых өдрийн турш, харин үхрийн ясыг 24 цаг зөөлөн гал дээр чанана гэжээ.

Шөнийн турш плиткээ асаана гэдэг нэг талаар аюултай учраас унтахаасаа өмнө плиткээ унтрааж, гадуур нь сайн ороогоод, таглаад, маргааш нь дахин зөөлөн гал дээр буцалгаж болно. Амт оруулагч сонгино, сармис, лаврын навч зэргийг шөлийг гаргахаас 30-40 минутын өмнө хийнэ.

Зарчим:

Шөл гаргахдаа хүйтэн ус хийнэ.
Шөлийг буцалмагц галыг багасгаж, зөөлөн гал дээр чанана.
Шөлний нитгэл, тосыг байнга хамж авна.
Шөлийг шүүж, тунгалаг болгоно.
Саванд хийж, урсгал хүйтэн усанд тавиж хөргөнө.
Хөргөсөн байдлаар 7 хоног, хөлдөөж хэдэн сар хадгална.
Ус нь бага зэрэг хүчиллэг бол яснаас ус руу кальци, магни, фосфор, хүхэр зэрэг эрдсүүдийг гадагшлуулдаг. Ийм учраас бага хэмжээний цуу хийх хэрэгтэй.

2016-10-17T22:47:17+00:00 2015 оны 05-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment