Яргай загас Артишоктой салат

//Яргай загас Артишоктой салат

Яргай загас Артишоктой салат

artichoke salat with fishОрц: 1 хүн

  • Яргай загас /салмон загас/ 300 гр
  • Бууцай 50 гр
  • Салат навч 100 гр
  • Шинэ урт ногоон вандуй 80 гр
  • Даршилсан артишок 100 гр
  • Сүмсэнд-хатаасан улаан лооль 50 гр
  • Будааны цуу 18 гр
  • Ус 100 мл
  • Оливын тос 12 мл

Хийх арга:

  1. Сүмс бэлтгэхдээ: Орцонд орсон бүтээгдэхүүнийг нийлүүлэн миксердэж нэгэн жигд сүмс болгоно.
  2. Халаасан хайруулын тавагт цөцгийн тос  хийж хайлуулаад загасны махаа хийж шаргал хайрагдас тогттол хөнгөн шарна.
  3. Вандуйг буцалж буй усанд хийж 5 минут болгох эсвэл жигнэж болгоно.
  4. Салатны тавагт хэсэглэн хэрчсэн бууцай, салат навчаа хийж вандуйгаа нэмээд шүүснээс нь шүүж авсан артишокийг хийж бэлтгэсэн сүмсээ дээгүүр нь асгаж өгнө. Ингээд шарсан салмон загасаа хэсэглэн хэрчээд салат дээгүүр тавьж өгнө.

Гэр гэртээ тогооч сэтгүүл

2016-10-17T22:49:44+00:00 2013 оны 07-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment