Яргай жимс /Cornus/

Home/Зөвлөгөө/Яргай жимс /Cornus/

Яргай жимс /Cornus/

Cornus kousa 3Яргайн овгийн ургамлын төрөл 2-5м өндөрт ургадаг бутлаг сөөгний жимс. Зэрлэг яргай нь Кавказ, Крым, Украйны баруун, өмнөд Молдав зэрэг газрын ой хөвчинд ургахын зэрэгцээ дундад Азид тарьж ургуулдаг. Европ, Бага Ази, Япон, Хойд Америкт  4 зүйл, крым, кавказад 1 зүйл байдаг ажээ. Жимс нь шүүслэг улаан, интоорын улаан, ягаахан улаан, хөх ягаан, шар болон өөр өөр өнгөтэй байх ба зөөлөн эд нь амтлагдуу исгэлэн эсвэл исгэвтэр нялуун, аргуун амттай.

Зэрлэг яргайн найрлаганд ус, саахар, глиоксал, алимны хүчил, идээлэх, будагч болон азотлог ба пектины бодис, нурам С. Р зэрэг аминдэм агуулагдана. Нялуун исгэлэн амттай учир түүнийг хоол хүнсэнд түүхийгээр бараг хэрэглэдэггүй. Харин боловсруулалтад сайн түүхий эд болдог байна.

Чанамал, чихрийн доторхи идээ, чихэрлэг шүүс, төрөл бүрийн ликер, дарс бэлтгэхэд ашиглах бөгөөд хүчиллэг багатай алим юмуу лийрэнд нэмж хэрэглэнэ. Эртний грекчүүд тослог чидүн жимсний зэрэгцээ давсалсан яргайг хоолондоо хэрэглэдэг байжээ. Яргай нь кавказ нутгийнхны махан хоолондоо хэрэглэх дуртай амтлагчийн нэг бөгөөд түүний жимсийг шинээр ба хатаасан байдлаар ашигладаг байжээ.

Cornus_florida_Rubra_3.jpgf38494e6-374e-411f-a16c-173957822071LargerНүдэж нунтаглан хавтгай үрэл байдлаар наранд хатаадаг. Янз бүрийн эмчлэн анагаах чанартай, аргаах, зууралдуулах чанартай тул ходоод гэдэсний өвчний үед эерэг үйлчилгээ үзүүлж түүнд байдаг фитонцид нь хижиг, цусан суулга, бусад өвчин үүсгэгч нянг үхүүлж устгах нөлөөтэй. Кисель хийвэл хүүхдийн дотор эвгүйтэж гүйлгэхийг эмчилнэ.

Жимс нь аргаах, наалдуулах, бактер үхүүлэх, өвдөлт, намдаах, чийг бам өвчнийг эмчлэх, тэнхрүүлэн бэхжүүлэх, шүүс ба цөс ялгаруулах, шээлгэх үйлчилгээ үзүүлнэ. Түүгээр хийсэн шүүс, чанамал, компот нь цус багадах, элэгний болон өмөн өвчний үед бие махбодийг тэнхрүүлэх, чийрэгжүүлэх ач тустай. Бодисын солилцоо өөрчлөгдөх, цус багадах, туулайтах болон арьсны өвчний үед мөн хэрэглэнэ. Зэрлэг ургах лийр болон яргайн хандыг шингэн суулгахын эсрэг үйлчилгээ үзүүлдэг ихэд сайн эм гэж үздэг.

Д.Нямдаваа –  Байхгүй юмгүй ном

2016-10-17T22:49:58+00:00 2013 оны 05-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment