Япон үндэстний хоол

Home/Зөвлөгөө/Япон үндэстний хоол

Япон үндэстний хоол

zurag33Японд цагаан будааг их төлөв дангаар өгдөг. Будааг үндэсний хоолны хэрэглэл болох савхаар идэх ба цагаан будааг чанамал жимсний хольцтой өгвөл сэрээ, шингэн агшаамал маягаар өгвөл халбагаар иддэг. Хүндтэй зочиндоо барьдаг хоолны нэг нь ногоогоор хачирласан түүхий загасны нимгэн зүссэн хэрчмэл юм.

Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, түүний өмнө савх тавиастай байдаг. Япончууд хүүхдүүддээ багаас нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа, эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас нь шууд ууна.

Хэрчсэн гурилтай хоол нь Японы түгээмэл хоолонд тооцогддог. Заримдаа түүнийг цагаан будааны оронд ч хэрэглэх үе байдаг. Гурилтай халуун шөлийг ихэвчлэн том аяганд хийж, дээрээс нь ногоо, загас, төрөл бүрийн мах нэмж иддэг. Харин зуны халуун өдөр цуутай гурил, хүйтэн хоол иддэг. Япончуудын хамгийн дуртай ундаа бол ногоон цай юм. Уг цайг халуунаар нь дангаар уудаг.

2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 03-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment