Япон үндэстний хоол

Home/Зөвлөгөө/Япон үндэстний хоол

Япон үндэстний хоол

zurag1“Хоол”  хэмээх үгийг японоор гохан гэдэг. Гохан гэдэг нь үнэндээ жигнэсэн будаа боловч энэ нь япон хүмүүсийн хувьд тун чухал хоол хүнс тул бүх төрлийн хоол гэсэн утгыг илэрхийлэх болжээ. Японы уламжлалт хоол хүнс нь жирийн цагаан будаа, мөн хоёрдугаар хоол (загас юмуу мах), бага зэрэг хачир (гол төлөв чанасан ногоо), шөл (ихэнхдээ мисо шөл), дарсан ногоо зэргээс бүрдэнэ. Япон цагаан будааг чанахад наалдамхай болдог тул савхаар идэхэд тохиромжтойбайдаг. Япон хүмүүс одоо дэлхийн олон улс үндэстний, тухайлбал, Европ, Хойд Америк болон Азийн улс орнуудын хоол хүнсийг хэрэглэдэг болжээ.

Хамгийн хүндтэй зочиндоо барьдаг хоолны нэг бол ногоон тунхуугаар хачирласан түүхий загасны нимгэн зүссэн хэрчмэл юм.

Японы ард түмэн цагаан будаанаас гадна талх, гоймон, пастагаар хооллож, олон төрлийн мах, загас, хүнсний ногоо, жимс идэх дуртай. Сүши, темпүра, сүкияаки гээд Япондоо төдийгүй гадаадад алдартай олон хоол бий.

Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, түүний өмнө савх тавиасиай байдаг. Япончууд хүүхдүүддэ бага наснаас нь эхлэн баруун гараар нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас шууд ууна.

Япон хүмүүс хоолоо идэхийн өмнө “итадакимасү” гэж хэлдэг бөгөөд “Энэ зоогийг хүртье ээ” гэсэн утгатай эелдэг хэллэг юм. Энэ нь уг хоолыг бэлтгэх ажилд гар бие оролцсон хэн бүхэнд талархал илэрхийлж буй хэрэг юм. Хоолоо идсэний дараа “гочисо сама дэшита” хэмээн хэлдэг бөгөөд энэ нь “Амттай сайхан зоог байлаа” гэсэн утгатай.

“Forbes” сэтгүүлээс  гаргасан жагсаалтаар  Япон үндэсний хоол хамгийн эрүүл нь гэнэ.  Эрүүл мэндэд хамгийн тустай гэсэн үндэсний хоолтой 10 орны жагсаалтыг тус сэтгүүлээс гаргажээ. Ингээд япон үндэсний хоол бол хамгийн эрүүл нь бөгөөд тус үндэсний хүн амын 1.5 хувь нь таргалах өвчинтэй, мөн дундаж наслалт нь 82 гэнэ. Япончууд  загасны мах их иддэг мөн байцаанд дуртай. Мөн тэд хэзээ ч гэдсээ хагартал иддэггүй.

hicheel.mn-c

2016-10-17T22:46:40+00:00 2016 оны 02-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment