Яншуй

Яншуй

31Яншуй нь нүүрс усаар баян түүнд сахар 8-10%, цардуул 6% ,уураг ойролцоогоор 3,2% хуурай бодис 16,4-27,5% агуулагдана. Илчлэг нь 45-48 ккал. Энэ талаараа шар луувангаас илүү. Хоолонд үндэс болон навчийг нь хэрэглэнэ. Калийн болон фосфорын давсны агууламжаар бусад ногооноос харьцангуй их. Ялангуяа яншуйн  навчинд С аминдэм ,калийн давс ихээр агуулагдана. Мөн түүний үндэс аминдэм, эфирийн тосны агууламж өндөр.

Яншуйнд аскорбины хүчил 35-290 мг%,  каротин 19,8 мг% хүртэл,фолийн хүчил буюу В9 аминдэм 117 мг% хүртэл агуулагдана.

Яншуйг түүхийгээр нь зажлахад амьсгалыг цэвэршүүлж, эрүүл арьсыг төлөвшүүлнэ. Цусны даралт ихтэй, үе мөчний өвчтэй хүмүүс нойтон яншуйг шанцайнд хийж ахиухан идвэл тустай. Яншуйны үндэс нь байгалаас заяасан шээс, хөлс туугч ба бөөр, давсагны үрэвсэл, бөөрний чулуутай хүн хэрэглэнэ. Түүний найрлагад цусан дахь глюкозны хэмжээг зохицуулах үйлчилгээтэй инулин гэдэг бодис бий. Шүдийг цайруулж буйл бэхжүүлэх үйлчилгээтэй. Зөгий, шумуулд хатгуулсан бол шүүсийг нь түрхэхэд зүгээр.

Хоолны зориулалт:

Яншуйг шинээр нь болон хатаасан, зарим тохиолдолд давсалсан байдлаар хачир, шөлтэй хоол, ялангуяа загасны махан хоолонд өргөн хэрэглэнэ. Түүхийгээр нь зууш, шанцай хоолны чимэглэлд хэрэглэнэ. Бүх төрлийн шинэ болон жигнэсэн ногоо, мах загасаар хийсэн хоолонд сайн зохицно. Түүний анхилуун сайхан үнэр, амт дулааны боловсруулалтын явцад ч сайн хадгалагддаг. Яншуй нь хоолонд маш сайхан амт үнэр оруулна. Гол төлөв хоол болохоос 5-7 мин өмнө хийнэ.

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment