Ямааны махны тухай товчхон

Home/Зөвлөгөө/Ямааны махны тухай товчхон

Ямааны махны тухай товчхон

goatТаван хошуу малын нэг болох ямаа нь хад модонд авиран амтат бэлчээр хөөж, хөмөөл, таана иддэг тул үржих төллөх нь түргэн, хүйтэн нойтонд тэсвэртэй, тарга хүч сайтай, мах шөл нь шим тэжээлээр сайн тул Монголчууд өдөр тутмын идэш мах болгон хэрэглэсээр иржээ. Ямааны мах нь сэрүүн чанартай. “Монгол эмийн ухаан”-д ямааны мах сэрүүн, хүнд, тэмбүүгийн хорыг тайлах, яр гүвдрүүг тууруулах, галд түлсэн шархыг анагаах чадалтай гэж тэмдэглэжээ. Монголчууд хүндэтгэл, дайллаганд ямааны мах тавьдаггүй. Харин ямааы өвчүүгээр өвчтэй хүнийг эргэдэг заншилтай.  Манай улсын нийт мал сүргийн 40 гаруй хувийг ямаан сүрэг эзэлдэг. Учир нь ямааны ноолуур нилээд өндөр үнэд орсон тул ямааны тоо толгой эрс нэмэгдсэн. Ямааны маханд 15 нэр төрлийн аминхүчил байдаг Яргуй идсэн ямааны мах хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Яргуй нь Хэнтий, Хангай, Хянганы нуруу, Монгол Дагуур, Монгол Алтай, Дорнод монголын нутаг, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий зэрэг нутгаар тархан ургадаг учир хаврын цагт  ямаан сүргийн үндсэн хүнс болдог ажээ.

2016-10-17T22:50:32+00:00 2013 оны 01-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment