Ядаргаа тайлах Монгол аргуудаас

//Ядаргаа тайлах Монгол аргуудаас

Ядаргаа тайлах Монгол аргуудаас

huushuurМонгол түмэн хийдэх, ядаргаа ихдэх үедээ ихэвчлэн хоол хүнсээрээ анагааж иржээ. Ядаргаа тайлах хамгийн түгээмэл арга бол шинэ шөл оочих, хорхог боодогны халуун чулуу атгах юм. Ядаргаа тайлах уламжлалт аргуудаас хүргье.

Шүдлэн хонины толгойн шөл ядаргаанд нэн тустай. Толгойг чанахдаа самсай, чих зэргийг сармисаар битүүлж битүү саванд 3-4 цаг чанана. Шөлөнд нь шар будаа чанаж идэх нь биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээдэг.

Тарваганы хорхогны шөл тамир тэнхээг сэргээж, ядаргааг тайлж өгдөг.

Уулын бор ятуу, хар тахианы махаар шөл хийж уух мөн долоон банштай хийцтэй цай сайн.

Цайны идээг сайн нүдэж нунтаглаад нэг литр усанд буцалгаж хандална. Үүнийгээ өөрт эвтэйхэн саванд хийж битүүлэн 10 минут сууна. Үүнийг 3 орой дарааллан унтахын өмнө хийгээрэй.

Хонины яс чанасан шөлөөр 3 орой дарааллан биеэ угаа. Ингэхдээ салхи авахуулж, даарч огт болохгүй.

Үе мөчөөр өвддөг, даарч хөөрдөг хүн хавар үндэс хөдлөх цагаар хонины халуун сэвсэнд суувал сайн. Харин хөхүүл эх, сав авхуулсан хүн сууж болохгүй.

Адууны шинэ махны шөл, адууны махан хуушуур хайрч идэх сайн. Мөн унтахынхаа өмнө адууны махны шөлний тос, сүүлний тос, шар тосоор эрээн булчингаа тосолж, салхи авахуулахгүй хононо.

Шар тосонд хайрсан хуушуур гар хөлийнхөө хуруунд барьж хөлийн уланд жигнэх сайн. Халгайтай хуушуур ч мөн амттайн дээр ядаргаанд сайн.

Халуун сүүнд хөлөө дүрж, өвдөг хүртэл 30 минут шавшина. Үүнийг гурван орой дарааллан хийх нь илүү үр дүнтэй.

TV ZONE №279 /2013/

2016-10-17T22:49:34+00:00 2013 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment