ЯВГАН АЛХАХЫН 8 ГАЙХАЛТАЙ САЙН ТАЛ

//ЯВГАН АЛХАХЫН 8 ГАЙХАЛТАЙ САЙН ТАЛ

ЯВГАН АЛХАХЫН 8 ГАЙХАЛТАЙ САЙН ТАЛ

zurag11Гүйх нь сайн л даа. Гэхдээ бүх хүмүүст биш. Харин сайн мэдээ гэвэл чи хурдаа жаахан багасгаж алхаад л хөдөлгөөнөө нөхчихөж болно шүү дээ. Харин ямар хүмүүс алхвал дээр гэдгийг доороос уншаарай.

  1. Даралт ихсэнэ гэж байхгүй

Гүйх нь даралт ихэсгэдэг. Санал нийлж байгаа биз дээ? Тэгэхээр хэрвээ даралт чинь эмзэг бол гүйхийн оронд алхахыг сонгох нь зөв. Алхалт нь хөдөлгөөн хийж, спортоор хичээллэж эхэлж байгаа үед тохиромжтой бөгөөд биед зөөлнөөр нөлөөлсөн хэрнээ калорийг сайн шатаадаг.

  1. Биеийг чийрэгжүүлэх хамгийн энгийн бас хялбар арга

Чи ажил, гэр бүлээсээ гадна тодорхой цаг гаргаж байж гүйх хэрэгтэй болно. Харин алхахыг чи хэзээ ч хийж болно. Өглөө эртхэн гараад ажил руугаа явахдаа алхах, лифтэнд суулгүй шатаар алхах, дэлгүүр хэсэнгээ алхах гээд л өдөр тутмын амьдралд чинь тун ойр.

  1. Ямар ч өвдөлтгүй

Амьсгаа давхцах, даралт ихсэх зэрэг нь биед таагүй байдлыг мэдрүүлдэг. Харин алхах нь ийм мэдрэмжийг хэзээ ч чамд төрүүлэхгүй. Хэрвээ тэгээд байвал чи буруу алхаад байна гэсэн үг. Алхалт нь байгалийн үйлдэл болохоор өөртөө ямар ч зовлонгүйгээр хийж болох зүйл юм.

  1. Үе мөчийг чангаруулна

Хэрвээ чи үе мөчний асуудалтай бол гүйх нь ясанд чинь муу нөлөө үзүүлэх магадлалтай. Харин алхах нь ямар нэг эрсдэлгүйгээр биеийг чинь хөдөлгөөнтэй байлгана.

  1. Гэмтэх эрсдэл тун бага

Огцом хөдөлгөөн хийх шаардлагагүй болохоор гэмтэл авах эрсдэл мэдээж бага.

  1. Дургүй байна гэж үгүй

Чи урьд өмнө нь болимоор санагдтал дасгал хийж, хийхээс ч залхуу хүрч байсан уу? Гүйх ч мөн зарим хүмүүсийн хувьд ингэж санагддаг. Хэрвээ тийм бол алхах чамд яг тохирох юм байна.

  1. Хаана ч хэзээ ч хийж болно

Өөртөө ямар нэг зорилго тавин алхаж байгаа ч бай үгүй ч бай чи үүнийг хэзээ ч хаана ч хийж болно. Явган аяллаар явж, ажил сургууль хүрэх замыг хөлөөрөө туулж, ууланд авирч бас болно. Хаана ч хамаагүй байгаа биз дээ?

  1. Чамд хамтрагч хэрэггүй

Чи гүйхийг хүслээ гэж бодоход хэн нэг хамаагүй хүнтэй гүйнэ гэж байхгүй. Хамтрагч хайвал өөртэйгөө нэг хэмжээнд эсвэл илүү байгаа нэгнийг олох хэрэгтэй болно. Харин алхахад огт тийм зүйл хэрэггүй. Сайхан эерэг зүйлс бодоод л алхчихна шүү дээ. Эцэст нь хэлэхэд залхуурахыг санал болгож байгаа юм биш шүү. Алхалт нь өөрөө бусад дасгал хөдөлгөөнүүдээс дутахааргүй ач холбогдолтой. Тийм учраас дөнгөж хөдөлгөөн хийж эхэлж байгаа, завгүй, эмзэг биетэй бүсгүйчүүд маань гараа хумхин суулгүй алхаж эхлээрэй.

bolod.mn-c

2016-10-17T22:46:31+00:00 2016 оны 06-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment