Яагаад мод тарих ёстой вэ?

//Яагаад мод тарих ёстой вэ?

Яагаад мод тарих ёстой вэ?

Амьтан, ургамал, хөвд, хаг, мөөг, хөрс жигүүртэн, шавж гээд амьд зүйлёийн нэгдэл болон ус, шим тэжээл, хад чулуу, нарны гэрэл, агаар гээд амьгүй зүйлсийн нэгдэл нэгэн цогц болж байгаль орчинд нөлөөлж, бидний амьдрах орчин болж байдаг нийлбэрийг ой гэнэ. Харин мод бол ойн гол бүрдүүлэгч хэсэг юм.

Гэвч эдүгээ бидний амьдралын хэрэгцээнд жил бүр 17 сая модыг цаас үйлдвэрлэхийн тулд огтолж байна. Дэлхий дээр 100.000 зүйлийн мод, бут байдаг. Монгол улсын ойн сан 140 гаруй зүйлийн мод сөөгөөс бүрдэнэ.

Монгол улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг ОЙН САН гэнэ.

Ойн санг талбай, ургаа модны эзэлхүүнээр нь илэрхийлснийг ОЙН НӨӨЦ гэнэ.

Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг АШИГЛАХ НӨӨЦ гэнэ.

Манай орны ойн сан 18.3 сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га буюу нутаг дэвсгэрийн 8 хүрэхгүй хувь эзэлдэг тул ойн нөөцөөр хомс орны тоонд багтдаг. Ойн талыайн 74 хувийг шилмүүст болон навчит ой, 26 хувийг найлзуурт заган ой тус тус эзлэнэ.

Иймээс хүн бүр мод тарьж, ирээдүй хойч үр хүүхэддээ эрүүл аюулгүй амьдралыг бий болгохийг уриалж байна. Газар Шим үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Хамт олноороо мод тарьцгаая” өдөрлөг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн хүрээнд “Дэлхийн ногоон хүрээлэн” ТББ-н “Ногоон суврага” цэцэрлэгт хүрээлэнд мод тарихаар нэгдэж байна. Энэ ногоон байгууламж нь 420 га газартай, 1 га газарт 2500 мод тарихаар төлөвлөж байгаан байна.

2019-05-17T15:46:54+08:002019 оны 05-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment