Яагаад заавал Артишок гэж?

//Яагаад заавал Артишок гэж?

Яагаад заавал Артишок гэж?

artichoke2000 оноос эхлэн хүн төрөлхтөн хоолны шим тэжээлийг анхааран судлах болж, ялангуяа хоол хүнсээр уламжлан аливаа өвчинээс урьдчилан сэргийлэх, зохицуулахад анхаарч эртний хоолны үнэ цэнэтэй жоруудыг түгээмэл хэрэглэхийг сурталчилж байна.

Ялангуяа манай орны хувьд хоол боловсруулах эрхтэн цөс, элэгний өвчлөл, бөөр, нойр, арьсны өвчлөл буурахгүй байгаа бөгөөд эдгээрийг манайхан импортын үнэ цэнэтэй эм эмчилгээнд найдаж хэрэглэсээр байгааг нь манай эрдэмтэд олж харан хүмүүсийн эрүүл мэндэд тустай  урьдчилан сэргийлэх олон эм бэлдмэл, эерэг хүнсийг эх орондоо үйлдвэрлэж байна. Эдгээрээс онцлохгүй байхын аргагүй нь Артишок юм.

Циннарин, силлимарин, инулин гэх ашигт бодисыг агуулсан Артишок ургамлыг хүн төрөлхтөн 5000 жилийн тэртээгээс хоол хүнсэнд хэрэглэж улмаар 2000 гаран жилийн өмнөөс хүнсээр уламжлан  архины эмчилгээнд өргөн хэрэглэж ирсэн байна. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд элэг, цөс, бөөрний 10 гаруй нэртэй “брэнд” эмүүд гарсан нь үнэн боловч Артишокийн дээрх өвчлөлийн эсрэг “хүнсээр эмчлэх технологи” нь хоол судлалын болон эмнэл зүйн ухаанд гайхалтай Хувьсал  болсон юм. 2007 оноос эхлэн “Экологи хөгжил” ТББ-н хэрэгжүүлж буй “Артишок Монголд” хөтөлбөр нь  амжилттай үргэлжилж  байна.

Picture1Хүнсний ногооны хэрэглээ багатай манай оронд Артишокийг нутагшуулсан нь дээрх бэрхшээлээс гарах “энгийн” аргыг сонгосон дэлхийн хоол судлалын жишээг Монголд нутагшуулсан  нь томоохон амжилт юм.

Эдүгээ Артишокийг танихгүй мэдэхгүй хэрэглэгч байхгүй болсон нь олон судлаач эрдэмтэдийн мөн  Газар Шим компанийн гавьяа билээ.

Өнөөдөр дэлхийн олон улс оронд Артишокийг “хүнсээр уламжлах эрүүл мэндийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр:

  1. Эрүүл аюулгүй турах
  2. Турахдаа элэг бөөрөө хамгаалах
  3. Чөлөөт радикалыг эсэргүүцэх
  4. Нүүрний болон биеийн арьсыг хамгаалах
  5. Triglyceride ба холистролыг бууруулах
  6. Элэг өөхлөлтөөс хамгаалах
  7. Цусан дахь сахарыг бууруулах
  8. Цөсний үрэвсэл, цөсний чулуужилтаас сэргийлэх
  9. Спиртээс сэргийлэх зэрэг шинж чанаруудыг нь ашиглан мөн хоол хүнсэнд өргөн хэрэглэж байна.

2014 онд Артишокийн /Nitric Oxide-н анагаах үр ашиг буюу Nitric Oxide ба зүрх судасны өвчний судалгаа / бүтээл нь Нобелын анагаах ухааны шагналыг хүртсэн байна.

Артишок хэрэглэн хоол боловсруулах эрхтний өвчнөөс урьдчилан сэргийлцгээе.

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment