Яагаад жимс ногоогоо дахин дахин угаах ёстой вэ?

Home/Зөвлөгөө/Яагаад жимс ногоогоо дахин дахин угаах ёстой вэ?

Яагаад жимс ногоогоо дахин дахин угаах ёстой вэ?

fruit45Химийн хорт бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухай сүүлийн үед ихээхэн яригдах болж. Арвин их ургац хурааж авна гэдэг мэдээж амаргүй ажил. Хортон шавьж, ган гачиг, үер ус гээд тариалан эрхлэгчдэд саад бэрхшээл мундахгүй. Ургамлын гаралтай өвчин хортноос ургацаа хамгаалахын тулд тариаланчид ПЕСТИЦИД хэрэглэж, хөрсийг нь нитритийн бордоогоор бордох хандлага ихэсчээ. Тэгвэл эдгээр нь хүний биед хортой юу? Жимс ногоог тэдгээрээр хордоогүй гэдгийг яаж таних вэ?

Пестицид гэж юу вэ?

Пестицид гэдэг нь ургамлыг төрөл бүрийн өвчин, хортон, зэрлэгээс хамгаалдаг химийн бодис юм. Тэдгээрийг:

o   Инсектицид буюу хортон шавьжаас хамгаалах

o   Фунгицид буюу ургамлын мөөгөнцөрөөс хамгаалах

o   Гербицид буюу зэрлэг хортон ургамлаас хамгаалах гэж ангилдаг.

Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь ДДТ, фосфорт органик нэгдлүүд, пиретройдууд, карбаматууд юм. Жимс, ногоог боловсрох явцад пестицидыг хэт замбараагүй хэрэглэснээс болж сайн угаагаагүй, чанаж болгоогүй ногоо, жимсээр дамжин хүний биед ордог. Үүний улмаас биед эсийн мутац, хавдар үүсгэж, хорт хавдрыг эсэргүүцэх дархлааг сулруулдаг. Түүнээс гадна огиулах, бөөлжих, гүйлгэх, мэдрэлийн систем, элгийг гэмтээх эрсдэлтэй. Бие организмд хуримтлагдсан пестицид нь удаан хэрнээ хорлонтойгоор эрүүл мэндийг сүйтгэж, бамбай булчирхайн өвчлөл үүсгэж, дархлааг сулруулж, уушиг, зүрхийг өвчлүүлж амьдрах хугацааг богиносгоно. Тиймээс аль болох баталгаатай, шинжилгээтэй жимс, ногоо худалдан авч, хүнсэнд хэрэглэхийн өмнө далайн давс, нимбэгний хүчил, сод зэргийн аль нэгийг уусгасан усанд сайтар угаагаад дараа нь усаар зайлах хэрэгтэй.

Info TV №273

2016-10-17T22:48:27+00:00 2014 оны 05-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment