Эрүүл шүдний 10 хүнс

//Эрүүл шүдний 10 хүнс

Эрүүл шүдний 10 хүнс

healthy teethЦооролгүй, эрүүл цагаан шүдтэй байх нь мэдээж хүн бүхний хүсдэг зүйлийн нэг. Шүдний сойз , шүдний оогоо зөв сонгохоос эхлээд буйл шүдээ эрүүл байлгах хоол хүнс хүртэл бидний шүдэнд нөлөөлдөг. Зөв хоол хүнс хэрэглэх нь буйлны өвчлөл, шүдний цоорол, амны хөндийн олон өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн тус болно. Эрүүл шүд, гэрэлтсэн инээмсэглэлийг бэлэглэх 10 ашигтай бүтээгдэхүүн.

1. Сүү

Сүү  нь хүчтэй шүд , бат бөх ястай байхад бидэнд тусалдаг кальци, фосфат , Д аминдэмээр баялаг хүнс билээ. Ундандаа сүү тогтмол хэрэглэж заншсанаар шүдний паалан сэргээгдэж, яс бэхжидэг. Хэрэв та цагаан хоолтон эсвэл сүүн бүтээгдэхүүнээс харшилтай бол шар буурцгийн сүү  ууж болох юм.

2. Бяслаг

Бидний идэх дуртай сыр-бяслаг нь эрүүл шүдний хамгийн сайн тэжээлүүдийн нэг юм. Бяслаг нь шүлс ялгаралтыг дэмжиж, кальци, фосфат агуулсан байдаг ба шүд цоорох гол шалтгаан болдог амны хөндийн buccal  хүчилийг саармагжуулдаг гэнэ. Бяслаган бvтээгдэхvvнд агуулагдах казейн нь шүдний гадаргууг бэхжүүлдэг.

apples3. Алим

Хэрэв та эрүүл цагаан шүдтэй байхыг хүсэж байгаа бол тогтмол алим идэх нь зүйтэй юм. Алим нь шүлсны  урсгалыг нэмэгдүүлж, шүдийг цэвэрлэн паалан гадаргууд ан цав үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Алим нь витамин В агуулдаг ба үдийн хоолны дараа алим идэх нь даруй хоол хүнсний хаягдалыг шүднээс цэвэрлэж өгдөг ачтай витаминлаг хүнс юм.

4. Жүрж

Витамин C, D болон шүдний эрүүл мэндийн хувьд маш чухал ач холбогдолтой кальцийн эх үүсвэр билээ. Улбар шар шүүс  нь бактерийг устган бидний амыг цэвэрлэдэг гэнэ. Эрүүл саруул, аз жаргалтай байх нь жүржийн шүүс хэр их ууснаас шалтгаалах нь.

5. Тараг 

Органик тараг – кальци, уургийн эх үүсвэр. Тогтмол тараг хэрэглэснээр та бүхэн сайн, сайхан шүдтэй байхаас гадна гэдэсний үйл ажиллагаа тань хэвийн байна. Шүдээ хайрлаж л байгаа бол та ямар тараг идэж байгаагаа хянаж байгаарай. Чихэргүй, нэмэлт хольцгүй, цэвэр байх нь чухал.

6. Самар

Бидний шүдэнд самар, үрийг нь зажилаж байх нь маш ашигтай байдаг. Амин дэм авахаас гадна шүд тань хүчтэй, эрүүл чийрэг болж байдаг. Самар нь төмөр, фолийн хүчил, тиамин, ниацин, магни, витамин Е ба В6 витамин аминдэмээр баялаг байдаг ба кальци,  таны шүдэнд нэн хэрэггтэй Д витамины эх үүсвэр бас самар билээ.

7. Цай

Ногоон болон хар цайнд агуулагдах polyphenols гэж нэрлэдэг нэгдэл нь шүд муудах шалтгаан болдог бактерийн эсрэг тэмцдэг. Ногоон, хар цай нь паалангийн хагаралаас урьдчилан сэргийлэх бөгөөд та элсэн чихэртэй цай уудаг бол түүний оронд зөгийн балтай цай  хэрэглэж байгаарай.

darkchocolate8. Хар шоколад 

Хар шоколаданд какао их хэмжээгээр агуулагдаж байдаг. Какао нь таны шүдний элэгдэл, түүнчлэн үрэвсэлээс сэргийлдэг. Шүд цоорохын эсрэг чухал ач холбогдолтой ба амны хүчиллэг түвшинг бууруулж байдаг гэнэ. Какаоны агууламж наад зах нь 80%-ийн хар шоколад сонгон, чихрийн агууламж өндөртэй амттанаас зайлсхийж байгаарай.

9. Ус 

Ус нь амны хөндийг бүхэл нь цэвэрлэх мөн шүлсийг бүрэлдүүлж байдаг гол бүрэлдэхүүн хэсэг. Уснаас амны хөндийн эрүүл мэнд бүхэлдээ хамааралтай байдаг ба мөн шүдний хооронд агуулагдах хүнсний үлдэгдэлийг угааж шүдний пааланг бэхжүүлэх замаар шүд муудахаас сэргийлдэг. Та амттан болон хоол идсэний дараа, хүүхдүүдээ чихэр идсэний дараа шүдээ оо сойзоор угаах боломжгүй үедээ амаа усаар зайлж байхыг зөвлөж байна.

10. Бохь 

Бохь нь эрүүл шүдний хүнсүүд дундах  бас нэг чухал бүтээгдэхүүн юм. Энэ нь таны шүлс үйлдвэрлэлийг дэмжин шүдийг цэвэр байлгадаг. Учир нь амнаас нянг гаргахад шүлс шаардлагатай , мөн бохь нь шүд муутгах шалтгаан болдог хоол хүнсний жижиг ширхэгийг устган өөртөө наах үүрэг гүйцэтгэдэг. Хоолны дараа чихэргүй /sugarless/ бохь зажлаж байгаарай. Энэ нь шүдний эрүүл мэндийг дэмжихэд ихээхэн туслах болно. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ.

Эх сурвалж: copy.mn

2016-10-17T22:48:28+00:00 2014 оны 05-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment