Эрүүл, цагаан шүдтэй байх  энгийн аргууд

Home/Зөвлөгөө/Эрүүл, цагаан шүдтэй байх  энгийн аргууд

Эрүүл, цагаан шүдтэй байх  энгийн аргууд

rggsАмны хөндийн эрүүл ахуй нь та бидний эрүүл зөв амьдралын салшгүй хэсэг юм. Ялангуяа шүд бол эрүүл мэнд, гоо сайхны онцгой үнэлэмжийн нэг байдаг. Өнөөдөр эрүүл, цагаан шүдтэй болох маш олон арга бий. Тэдгээрээс хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй аргуудаас санал болгоё.

Гүзээлзгэнэ ба хар шоколад

Танан цагаан шүдтэй болоход хамгийн хэрэгцээтэй,  хамгийн амттай хүнс бол гүзээлзгэнэ юм. Гүзээлзгэнэ нь шүдийг цэвэрлэж өнгөлөг болгодог бөгөөд хүнсэндээ тогтмол хэрэглэхийн зэрэгцээ шүдээ үрэх нь гайхалтай үр дүнг өгдөг ажээ. Түүнчлэн буйлыг бэхжүүлж өгдөг гэнэ. Тэгвэл хар шоколадыг гүзээлзгэний хамт хэрэглэх нь нянгийн эсрэг давхар үйлчилгээ үзүүлдэг ба цэвэр хар шоколадыг маск хэлбэрээр шүдэндээ түрхэж хэрэглэх нь шүдний өнгөрийг цэвэрлэж өгдөг.

Брокколи ба лууван

Лууван нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гэдгийг та бид мэддэг ч шүдний өнгөрийг сэргээж, амны хөндийг цэвэрлэх үйлчилгээтэй гэдгийг бараг мэддэггүй. Эдгээр хүнсний ногоонд агуулагддаг А амин дэм нь шүдний паалангийн бүтцэд чухал нөлөө үзүүлдэг ба түүхийгээр нь шүдээ үрж ч болно.

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж занших нь амны хөндийгөө эрүүл байлгахад онцгой нөлөөтэй. Эдгээр нь буйлыг аливаа эмгэгт өртөхөөс сэргийлж, пааланг хамгаалахын зэрэгцээ бэхжүүлж өгдөг гэнэ. Хэрэв та бяслаг хэрэглэхээр сонгосон бол зөөлөн гэхээсээ илүү хатуу бяслагийг сонгон хэрэглэх нь амны хөндийг цэвэрлэж, цайруулах үйлчилгээ нь илүү байдаг ажээ. Түүнчлэн B12, кальциар нэн баялаг бяслаг нь шүдийг хорхойтохоос сэргийлж, пааланг  гэмтээдэг хүчлийн үйлчилгээг саармагжуулдаг гэнэ.

Нимбэг

Нимбэгний шүүсийг ам зайлагчийн зориулалтаар хэрэглэж болдог бол хальсаар нь шүдээ үрвэл цайрдаг гэнэ. Цайны халбага нимбэгний шүүсийг чимх давс, бага зэргийн хүнсний содатой хольж шүдээ үрэх нь цайруулах шилдэг эм болдог ажээ. Анхаарууштай нь хэт шүлтлэг учраас байнга хэрэглэх нь зохисгүй юм. Тиймээс долоо хоногт 1 удаа хэрэглээд үзээрэй. Эдгээр нь амны хөндийн эвгүй үнэрийг дарах давхар үйлчилгээтэй ажээ.

Амьдралын хэв маягаа өөрчил!

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ хоол, хүнсний хэрэглээгээ зохицуулж, стрессээс ангид байх нь шүдний өнгөө алдахаас сэргийлэх энгийн алхмуудын нэг юм. Түүнчлэн антибиотикийн зохисгүй хэрэглээгээ хязгаарлаж аль болох эм хэрэглэхгүйг хичээх нь амны  хөндий тэр дундаа шүдний эрүүл ахуйд сайнаар нөлөөлнө.

Хорт зуршлуудаасаа сал!

Хэрвээ та архи, тамхи хэрэглэдэг бол эдгээр зуршлаасаа салахыг зөвлөе. Ингэснээрээ амны хөндийн шархлаа, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Хийжүүлсэн ундаа, кофе, зарим төрлийн дүрдэг цай зэргийг бол бүр ч ярилтгүй. Хэрэглэхээр бол тунг нь тохируулж хэрэглээрэй. Мөн түүнчлэн ам зайлах шингэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Судалгаагаар энэ нь хавдар үүсгэх эрсдэлтэй нь тогтоогджээ.

Оливын тос ба нүүрс

Модны нүүрсийг эртнээс шүд цэвэрлэх, цайруулах зориулалтаар хэрэглэсээр ирсэн билээ. Нүүрс нь шүдний өнгөрийг гайхалтай цэвэрлэж цайруулах ба арцаар угаах нь амны хөндийн эвгүй үнэрийг дардаг. Мөн түүнчлэн оливын тосоор амаа 3 – 5 минут зайлж, дараа нь цэвэр усаар дахин зайлж цэвэрлэх нь амны хөндийд хуршсан бохирдлыг гаргадаг сонгодог аргын нэг гэнэ.

Шүдний сойз ба соруул

Өдөр тутмын амьдралдаа соруул тогтмол хэрэглэх нь шүдэнд өнгөр тогтохоос найдвартай хамгаалдаг ч нөгөө талаараа үрчлээ үүсгэдэг хүчин зүйл болдог. Тиймээс аль болох өргөн соруул сонгож байгаарай. Мөн түүнчлэн хоёр сар тутам шүдний сойзоо солих буюу шинийг худалдаж авч заншаарай. Хэрвээ угаалгын өрөө нь 00 – тойгоо хамт байдаг бол 00 – ынхоо суултуураас 1.8 метрээс багагүй зайнд тавих хэрэгтэй.

Ус ба цай

Өдөрт 8 шилэн аяга ус уух нь та бидний нэг өдрийн хэрэгцээт шингэнийг нөхдөг гэлцдэг. Усны ашигтай чанар нь үүгээр ч зогсохгүй таны цаг тутам уусан ус нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна жингээ хэвийн, арьсаа чийглэг, амны хөндийгөө цэвэр байлгахад онцгой нөлөөтэй. Тэгвэл цайны хувьд өдөрт нэг аяга цэвэр байгалийн гаралтай цай уухад шүдэнд хэрэгтэй фторыг нөхөөд зогсохгүй амны хөндийд хөнөөлтэй нянг устгадаг ажээ.

Эцэст нь эрүүл, цагаан шүдтэй байх хамгийн энгийн арга бол шүдээ тогтмол тохирсон шүдний оогоороо угааж цэвэрлэх явдал юм. Бидний 90% нь эдгээр зүйлийг мэддэг ч хэрэгжүүлдэггүй нь харамсалтай. Ямартаа ч аливаа зүйлд уйгагүй оролдлого, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл байж гэмээнэ амжилт, үр дүн гардаг тул тунг нь тохируулаад шантралгүй хичээгээд байгаарай.

Bunny.mn-c

 

 

2016-10-17T22:47:19+00:00 2015 оны 04-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment