Эрүүл хооллох 10 алхам /2-р хэсэг/

Home/Зөвлөгөө/Эрүүл хооллох 10 алхам /2-р хэсэг/

Эрүүл хооллох 10 алхам /2-р хэсэг/

6-р алхам

 Өөх тосны хэрэглээ /мах сүү/ зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан хоногийн илчлэгийн 15-30 хувийг эзлэх ёстой. Хоолыг жигнэж чанах илүү зохистой. Чидун жимсний тосонд агуулагддаг дангаараа ханаагүй тосны хүчил нь хүний биед хамгийн сайн гэж үздэг.

7-р алхам

Сахар нь хоногийн хүнсний 10 хувиас дээшгүй байх. Сахар ихээр агуулагддаг бүтээгдэхүүн нь энергийн эх үүсвэр боловч эрүүл хооллолтонд зайлшгүй шаардлагатай орц биш юм. Эрдэмтэд сахар ихээр агуулсан ундааны оронд цэвэр ус хэрэглэхийг зөвлөдөг.

8-р алхам

Давсны өдрийн хэрэглээ нь 1 хоолны халбага буюу 6 гр-аас хэтрэхгүй байх ёстой. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүнд агуулагдах давс орно. Давсны хэрэглээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой. Лаазалсан давсалсан утсан бүтээгдэхүүнийг өдөр болгон хэрэглэх нь хорт хавдар үүсгэх аюултай. Иодын дутагдлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давыг хэрэглэж заншаарай.

9-р алхам

Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж, явган аялах спорт тоглоом тоглох гимнастик хийх зэрэг хөдөлгөөнийхөө идэвхийг үргэлж хадгалж байх хэрэгтэй. Гэдэсний хэсэгт өөх хуримтлагдах нь гуяны хэсэгт хуримтлагдсанаас илүү сөрөг нөлөөтэй.

10-р алхам

Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж тархи, элэг, зүрхний булчин гэдэс дотор нойр булчирхай, мэдрэлийн систем өвчлөх сөрөг нөлөөтэй.

Эх сурвалж: Ням гариг сэтгүүл №45 /2012 /.

2016-10-17T22:50:44+00:00 2012 оны 11-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment