Эрүүл хооллох 10 алхам /1-р хэсэг/

//Эрүүл хооллох 10 алхам /1-р хэсэг/

Эрүүл хооллох 10 алхам /1-р хэсэг/

Нэгдүгээр алхам:

Эрүүл зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой.

Хоёрдугаар алхам:

Талх, гурил, будаа болон төмс, гоймонгийн төрлийн хүнсийг хооллох болгондоо хэрэглэж байвал зохистой. Эдгээр бүтээгдэхүүн нь хоногийн хүнсний талаас илүү хувийг эзлэх шаардлагатай.  Уг бүтээгдэхүүнд эрдэсийн нэгдэл, В болоод С витаминааас гадна хүнд зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулагддаг байна. Илүүдэл илчлэг авахаас татгалздаг хүмүүс хар эсвэл хивэгтэй талх идэх хэрэгтэй.

Гуравдугаар алхам:

Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо, жимсийг 400 гр-аас багагүй хэмжээгээр хэрэглэ. Хүнсний ногооны хэмжээ жимснээс илүү байх ёстой. Хүнсний ногоо жимс нь фолийн хүчил, төмөр, аминдэм, эрдэс хөгширөлтөөс сэргийлдэг антиоксидант  агуулж байдаг. Иймд даралт ихсэх судас хатуурах, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. Улмаар амин дэм шим тэжээлт бодисуудыг химийн аргаар гаргаж авсан эм бэлдмэлээс бус харин байгалийн эх үүсвэрээс авахыг хичээгээрэй.

Дөрөвдүгээр алхам:

Сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэ. Ялангуяа нярай хүүхэд, өсвөр насныхан, эмэгтэйчүүдэд сүүн бүтээгдхүүн ихээр шаардагддаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний олдоц бага эсвэл харшилтай бол загас ,ногоон өнгийн навчит хүнсний  ногоо  кальци ихээр агуулдаг бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.

Тавдугаар алхам:

Өөхтэй мах, өөх тосны орц ихтэй махан бүтээгдэхүүнийг боломжийн хирээр шош, загас шувууны мах болон өөхгүй махаар орлуулаарай. Хиам зайдас, нухаш зэрэг махан бүтээгдэхүүнийг хязгаарла. Амьтны гаралтай өөх тос цусан дахь холестринийг ихэсгэж зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүсэх эрсдлийг  нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн гаргасан илтгэлд хорт хавдраар өвчлөх эрсдлийг багасгахын тулд өдөрт 80 граммаас илүүгүй мах хэрэглэж байхыг зөвлөдөг.

Эх сурвалж: Ням гариг сэтгүүл №45 2012 он.

2016-10-17T22:50:45+00:00 2012 оны 11-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment