Эрүүл мэндэд тустай зарим ундаа

Home/Зөвлөгөө/Эрүүл мэндэд тустай зарим ундаа

Эрүүл мэндэд тустай зарим ундаа

milksoyШар буурцгийн сүү (Soy milk)

Зүрх судасны өвчний эрсдлийг бууруулна. Шар буурцгийн сүү нь уусдаг эслэг, шар буурцгийн уураг зэрэг LDL-холестерол, триглицеридийн хэмжээг бууруулж, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг бүтээгдэхүүнүүдийг агуулдаг. Хэрвээ үнээний сүүний оронд ууж байгаа бол А, Д аминдэмүүдээр баяжуулсан шар буурцгийн сүүг ууж байх хэрэгтэй. Шар буурцаг нь ургамлын гаралтай эстрогенийг агуулдаг тул хөхний хавдраар өвчилж байсан хүмүүс анхааралтай хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн дааврын шалтгаант олон төрлийн өвчний үед ач тустай байдаг.

hot-chocolateХалуун шоколад (Hot chocolate)

Сэтгэл санааны байдлыг сайжруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Нейротрансмиттер серотонины нийлэгжлийг сайжруулж, зан ааш, сэтгэл санааны байдлыг сайжруулна. (Серотонин бага байх үед сэтгэл гутрал үүсдэг.) Какао нь полифенолуудаар баялаг бөгөөд энэхүү ургамлын гаралтай антиоксидант нь HDL (сайн) холестеролыг гэмтээдэг исэлдэлтээс эсийг хамгаалж байдаг.

tomato_juice Натри багатай улаан лоолийн шүүс (Low sodium tomato juice)

Олон төрлийн хавдраас сэргийлнэ. Боловсруулсан улаан лоолийн бүтээгдэхүүнүүд нь ликопин хэмээх антиоксидантаар баялаг бөгөөд энэ нь уушиг, ходоод, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, улаан хоолой, амны хөндий, хөх, умайн хүзүүний хавдруудаас сэргийлнэ. Ликопиныг уушиг болон зүрхэнд исэлдэлтийн нөлөөт гэмтэл учруулахаас сэргийлэх замаар зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг гэж үздэг.

imedinfo.org-с

2016-10-17T22:50:02+00:00 2013 оны 04-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment