Эрүүл амьдрах 19 зарчим /2-р хэсэг/

//Эрүүл амьдрах 19 зарчим /2-р хэсэг/

Эрүүл амьдрах 19 зарчим /2-р хэсэг/

  1. healthy lifeeБагаасаа шүдний эрүүл мэндэд анхаар. Буйлны үрэвсэл, өвчлөлийг дор бүр нь эдгээж, эмчлүүл. Амны хөндийн ариун цэвэр сахихгүй байх, шүдгүй байх нь хоол боловсруулах үйл ажиллагаанд маш хортой нөлөө үзүүлэхээс гадна гоо сайхны хувьд таагүй байдал үүсгэнэ.
  2. Стрессээс байнга зайлсхийж сурах. Эерэг хүмүүстэй нөхөрлөн уулзаж эргэн тойрноо эерэг энергитэй найз нөхдөөр хүрээлүүл. Сөрөг энергитэй хүнээс стресс авах, өөрийнхөө эерэг энерги хүчээ алдахаас байнга сэргийл.
  3. Оюуны дасгалуудыг байнга хийж бай. Шатар тоглох, үгийн сүлжээ бөглөх, шинэ зүйлд суралцах, өдөр бүр ном уншиж хэвших гэх мэт.
  4. Хүмүүстэй харилцах харьцаандаа цаг зав гаргаж бай.  Нийгмийн харилцаанд оролцож бай.
  5. Бэлгийн аюулгүй харьцаанд байнга орж бай. Гэр бүлийн хүрээнд тогтмол бэлгийн харьцаанд ордог хүмүүс нь өөрийгөө илүү залуугаар төсөөлж аз жаргалаар дүүрэн байдаг.
  6. Самрыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэ.
  7. Ямарваа нэгэн зүйлд сэтгэл өөдрөг хүлээж авч бай. Байнга инээмсэглэж яв. Таны инээмсэглэл маш олон сайхан зүйлийг бэлэглэнэ.
  8. Санхүүгийн төлөвлөлтийг зөв хийж бай. Амьдрал чинь дуусаагүй байхад мөнгөө бүү дуусга. Залуу байх үеэсээ зөв газраа хөрөнгө оруулалт хий. Өв хөрөнгөө үр хүүхдэдээ дамжуулж өвлүүлэн үлдээ. Санхүүгийн хараат байдлаас  гар.
  9. Бусдад хайр өг, бусдаас хайр хүрт.
  10. Сэтгэхүйн хувьд эрүүл бай. Болзошгүй гэнэтийн бэртэл гэмтлээс байнга болгоомжилж бай. Хэн нэгэнтэй маргах сэтгэлийн хямралд орох, тархи толгойгоо гэмтэхээс сэргийл.

Амьдрах ухааны гарын авлага-2013

2016-10-17T22:50:14+00:00 2013 оны 03-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment