Эрүүл амьдрах 19 зарчим /1-р хэсэг/

//Эрүүл амьдрах 19 зарчим /1-р хэсэг/

Эрүүл амьдрах 19 зарчим /1-р хэсэг/

Оhealthy heartдоо үед  хүн бүр өөрийн эрүүл мэндээ анхаарч аль болох эрүүл, зөв хооллолт, идэвхтэй дасгал,хөдөлгөөн, байгалийн цэвэр бүтээгдэхүүн зэргийг хоол хүнсэндээ хэрэглэх болжээ.  Эрүүл амьдрах олон төрлийн зөвлөгөө, шат дараалал, дэглэм байдаг ч доорхи “Эрүүл амьдрах 19 зарчим” ихэд таалагдсан тул нийтэллээ.

  1. Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минут хий. Үүнд биеийн сунгалт, хүч бялдрын дасгал, огцом бус энгийн хөдөлгөөн зэрэг 3 төрлийг заавал багтаасан байна.
  2. Тамхи бүү тат мөн тамхи татдаг хүмүүсээс хол бай.
  3. Одоо байгаа амьдралдаа сэтгэл дүүрэн байх. Байнга өглөө болгон талархаж шинэ өглөөг эрч хүчтэй эхлэн, баяр баясгалантайгаар өдрийг өнгөрөөх.
  4. Алкохолийн төрлийн зүйлсийг тохируулж хэрэглэ.  Боломжтой бол огт хэрэглэхгүй байсан нь дээр. Дарс, пиво, архинаас илүү цагаа гоё сайхан өнгөрөөх зүйлс их байгаа гэдгийг мэдэрч өөр сайхан зүйлээс таашаал авах, цагаа зарцуул.
  5. Тохиромжтой зөв хоолло. Тос багатай, ислэг ихтэй жимс ногоо түлхүү хэрэглэ. Ж нь: улаан лооль түрүү булчирхай болон уушигны хорт хавдрын эрсдэлийг 40 % бууруулна. Нэрс, сармис, чидун жимсний тос зэрэг нь хөгшрөлтөөс сэргийлнэ. Өдөрт  4, 4, 12 гэсэн цаг барьж өдөр бүр 3 удаа хооллож хэвш. Тэгвэл бүх өвчин тусахгүй байж, насан туршдаа өвдөхгүй явах баталгаа болно.
  6. Өдөрт 8-с багагүй аяга шингэн хэрэглэ. Хамгийн сайн шингэн нь ус юм. Хангалттай шингэн хэрэглэж байгаагаа хянах хялбар арга нь шээснийхээ өнгийг ажиглах. Хэдий чинээ цайвар төдий чинээ сайн бөгөөд та шингэнээ гүйцээж нөхөж байгааг илэрхийлнэ. Төрөл бүрийн цай нь их хэмжээний антиоксидант агуулснаараа зүрхний өвчний эрсдэлийг багасгадаг.
  7. Биеийн жингээ тогтвортой байлга. Жингийн хэт хэлбэлзэл нь биед сөргөөр нөлөөлдөг. Хүмүүс таргалалтаас сэргийлэх, ахимаг насныхан жингээ хэт алдахаас болгоомжлох шаардлагатай. Биеийн жин бус, дотор өөхлөлтөндөө анхаарах.
  8. Шаардлагатай витамин, минерал бодис орсон тэжээл тогтмол хэрэглэ.
  9. Хангалттай нойрсож ажлын ачаалал, өдрийн ядаргааг бүрэн гаргах. Унтах нойрсох тавлаг орчинг бүрдүүл.

Амьдрах ухааны гарын авлага-2013

2016-10-17T22:50:14+00:00 2013 оны 03-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment