Эрүүлээр таргалахад тань туслах 6 хүнс

//Эрүүлээр таргалахад тань туслах 6 хүнс

Эрүүлээр таргалахад тань туслах 6 хүнс

aqggХэрхэн илүүдэл жингээ хасах талаар маш олон зөвлөгөө байдаг ч хэт туранхай, таргалахыг хүсдэг хүмүүст зориулсан нь ховор. “Таргалмаар байна аа” гэж хэлэхэд эргэн тойрныхон нь хамаг л өөх болж, хуримтлагддаг муу хүнснүүдийг зөвлөчихдөг. Хэдий таргалмаар байгаа ч эрүүл баймаар байна шүү дээ. Тэгвэл үүний тулд доорх хүнсний бүтээгдэхүүнээс сонгон, өдөр тутмын хэрэглээндээ оруулаарай. Магадгүй маргааш өглөө эсвэл долоо хоногийн дараа л үр дүнгээ үзүүлээд эхэлчихгүй ч аажимдаа бие чинь эрүүлжиж, бодисын солилцоо сайжирснаар өөрт хэрэгтэй амин дэмээ сайтар цуглуулдаг болоод ирэх болно.

  1. Авокадо
    Авокадо бол тархац ихтэй, шим тэжээл, ашиг тусын хувьд ч супер гэж хэлж болохоор жимс юм. Гадилнаас 2 дахин их потассиум агуулагддаг ба холестрин, хорт хавдар, чихрийн шижингийн эрсдэлийг бууруулж, арьсны гоо сайхныг тэтгэдэг.
  2. Төрөл бүрийн самар
    Самар нь өөртөө маш их илчлэг агуулдаг. Хүмүүс пиво уучихаад араас нь самар иддэг дээ энэ чинь л таргалах үндэс юм. Ингэж иддэг хүмүүс маш ихээр таргалдаг. Тиймээс чи таргалахыг хүсч байгаа бол өдөр тутамдаа төрөл бүрийн самар идэж байх нь сайн гэсэн үг. 28 гр самранд 135 калори агуулдаг. Гэхдээ самарныхаа төрлөөс хамаараад янз янз гэдгийг анхаараарай.
  3. Хатаасан жимс 
    Идэхэд хялбар, амттай энэ сайхан зүйлийг ихэвчлэн сахар нэмсэн байдлаар савласан байдаг. Мөн хэдий идэхэд сайхан ч гэлээ нэг уутыг ганцаараа идэх нь тийм ч сайхан санаа биш шүү. 2 халбага хатаасан үзэм л гэхэд 1 аяга гүзээлзгэнэтэй адил калори агуулдаг учаас хатаасан жимсийг хэт их биш тааруулж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй шүү. Гэхдээ л энэ чамд хэрэгтэй калорийг эрүүл мэндэд чинь тийм ч их хал учруулахгүйгээр өгч чадна.
  4. Шоколад 
    Какао ихтэй шоколад нь полифенол агуулж байдаг ба энэ нь судалгаагаар судсыг тэлэхээс сэргийлж цусны бага даралтад сайнаар нөлөөлдөг. Мөн энэхүү хар үзэсгэлэн гоонуудыг өдөр бүр хэрэглэх юм бол биеийн чинь жинг нэмж ч бас чадах болохоор цаашдаа шоколад авахдаа кааконы орц ихтэй бага савалгаатайг нь сонговол сайн.
  5. Смүүти
    Хүссэн жимс, найрлагаараа гэртээ ч хийгээд уучихаж болох болохоор смүүти нь маш тохиромжтой таргалах ундаа юм. Нэг уухдаа том аягаар орц ихтэй уудаг. Тэр нь ч давуу тал болж өгдөг. Нэг аягатай смүүтид орцноосоо шалтгаалаад 600-1000 калори агуулагддаг.
  6. Туна загас
    Туна загас нь өөртөө маш их калори агуулдаг буюу лаазалсан туна загас ойролцоогоор 200 калори агуулдаг. Үүнд 1 гр илчлэг, 42 гр уураг агуулдаг бий. Энэ нь бол мэдээж дангаар нь хэрэглэх үед шүү дээ. Харин салат, хоолондоо хольж идэхэд илүү их уураг, илчлэгтэй болох учраас жинг чинь нэмж чадна. 1 халбага майонез нэмэхэд л 10 гр илчлэг мөн 90 калорийг чи биедээ авчихна гэсэн үг. Гэхдээ лаазласан туна авахдаа хадгалах хугацаа болоод чанарыг нь сайтар шалгаж байгаарай.

Эцэст нь хоолны дуршлаа сайжруулж, цагаар хооллодог болох хэрэгтэй. Өдөрт идэж байгаа хоолнуудаа цагаар төлөвлөж, аль болох илчлэг, шим тэжээл ихтэй хүнснүүдээр хооллоорой.

Гоолингоо.мн-с

2016-10-17T22:46:54+00:00 2015 оны 11-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment