Эрүүлжүүлэх шөл

//Эрүүлжүүлэх шөл

Эрүүлжүүлэх шөл

zurag21Орц:    

  • Дарсан байцаа 400 гр
  • Утсан мах 200 гр
  • Утсан хиам 150 гр
  • Хатаасан мөөг 100 гр
  • Гурил 20 гр
  • Сонгино 1 ш
  • Саримс 2 хумс
  • Ургамлын тос 1 хоолны халбага
  • Давс, улаан перец, хар перец бага зэрэг

Хийх арга:   

  1. Хуурай гурилаа тосонд бага зэрэг хайраад улаан перец цацна. Хатаасан мөөгөө буцалсан усанд хийн бага зэрэг байлгаж дэвтээгээд шүүж гаргана.                              Саванд хоёр литр хүйтэн ус хийж үүндээ утсан мах, хиам болон сонгино, саримсаа чанаж болгоно.
  2. Давсаа тохирох хэмжээгээр хийнэ. Утсан бүтээгдэхүүн нь давслагдсан байдгийг анхаараарай. Дараа нь шөлөндөө байцаа, мөөгөө хийж зөөлөртөл нь чанаж болгоно. Бөөрөнхий гоймонтой идэж болно.

ИНФО ТВ №358

 

2016-10-17T22:46:44+00:00 2016 оны 01-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment