Эртний Монголчуудын зөв хооллолт

//Эртний Монголчуудын зөв хооллолт

Эртний Монголчуудын зөв хооллолт

mglМонголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцосоо сэргээх, цэвэрлэх,  эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна.

Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна. Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ.

Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс сэргийлдэг. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг.

Ер нь Монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм.

2016-10-17T22:47:19+00:00 2015 оны 04-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment