Эрвээхэй бин

//Эрвээхэй бин

Эрвээхэй бин

sdfghjОрц: 1 хүн

Зуурмагт:

  • сүү 125 мл
  • Гурил 45 гр
  • Өндөгний шар
  • Ургамлын тос 25 гр
  • Элсэн чихэр 1 ц/х
  • Давс 1 чимх

Чимэглэлд:

  • жимсний мөчир
  • Усан үзэм 1 ш
  • Цөцгий 50 гр

Хийх арга:

  1. Зуурмаг бэлтгэхдээ: Гурилаа шигшээд давс, элсэн чихэр, өндөгний шар, цөцгийн тосоо хийж хутгаад дараа нь сүү нэмж зуурна. Зуурмагийг шүүнэ.
  2. Хайруулын тавгийг гал дээр тавьж халаана. Бага зэрэг ургамлын тос хийгээд хайруулын тавгаа хөдөлгөж тосоо жигд тарааж өгнө.
  3. Зуурмагаа хутгаад талыг нь харйуулын тавганд хийж жигд тарааж өгнө. Бинг хүрэлгүйгээр 1-2 минут шараад гадуур хүрээ нь шаргалтаад хөндийрөөд ирмэгц нь нөгөө талаар нь эргүүлж дахин 1-2 минут шарна.
  4. Тавган дээр бингээ давхарлан тавиад захыг нт голруу нь овоолон хумьж тавина. Цөцгийг миксерээр хутгаад, крем шахагчинд хийж бин дээрээ эрвээхэй хэлбэрт оруулан шахаж тавиад эрвээхэйний далавчийг жимсээр чимэглэнэ.
2016-10-17T22:46:52+00:00 2015 оны 12-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment