Энэтхэг үндэстний хоол

Home/Зөвлөгөө/Энэтхэг үндэстний хоол

Энэтхэг үндэстний хоол

zurag31Энэтхэг үндэстний хоол цаг агаар, шашин шүтлэгээс шалтгаалан бүс нутаг бүрд өөр өөр байдаг. Жишээлбэл далайн эрэг орчмын Энэтхэгчүүд загасыг хүнсэндээ их хэрэглэдэг. Жагарын орны хүн амын зонхилох хэсэг нь махыг маш бага хэрэглэдэг.

Энэтхэгчүүд шашны зан үйлээс улбаалж үхрийн мах иддэггүй. Уламжлалыг зөрчин үхэр алахыг их нүгэл, хүнд гэмт хэрэг гэж үздэг байна. Цагаан будаа, төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, өндөг, ургамлын тос зэргийг ихээр хэрэглэдэг ард түмэн юм.

Энэтхэгчүүд цагаан будаагаа дагуулан янз бүрийн халуун ногоо, амтлагчууд өгдөг байна. Түгээмэл хэрэглэдэг хоолны амт оруулагч нь хар, улаан чинжүү, цагаан гааа, шанц, самар, гич, сармис, сонгино, улаан лооль, бүйлс зэргийн хольц “карри” юм. Энэ амт оруулагч нь хонь, шувуу, загасны мах, төмс, хүнсний ногоогоор хийсэн хоолны гол бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэтхэгчүүд ихэнхи махтай хоолоо “массала”’ гэдэг хурц улаан сүмстэйгээр хэрэглэдэг. Цагаан будааны шөл, карритай хоолны хажуугаар ургамлын хандаар хийсэн, анхилам үнэртэй цай их уудаг. Тэд аагтай халуун цайг сүүтэй уух дуртай.

 

2016-11-11T10:32:42+00:00 2016 оны 11-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment