Энэтхэг жороор бэлтгэсэн тахианы махан карри

Home/Зөвлөгөө/Энэтхэг жороор бэлтгэсэн тахианы махан карри

Энэтхэг жороор бэлтгэсэн тахианы махан карри

6666Орц:

  • тахианы цээж мах 300-450гр
  • Төмс -1ш
  • Улаан лооль -2ш
  • Яншуй -2-3х/х
  • Хар перец -1-2ц/х
  • Улаан перец -1-3ц/х
  • Халуун чинжүү-1ц/х
  • Гоньд-1ш
  • Ургамлын тос -4-5х/х
  • Тараг-4-5х/х
  • Цөцгий -5-6 х/х
  • Кардамом-1/2 ц/х
  • Гүнжидийн үр-1/2 ц/х
  • Карри -1ц/х
  • Цагаан гаа -1ц/х
  • Кориандр -1ш

Хийх арга:

  1. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаана. Ингээд гүнжидийн үр, гоньд зэрэг амтлагчаа хийгээд жижиглэсэн сонгиноо хольж 1-2 минут хуурна.
  2. Хар перец, улаан перец, халуун чинжүү, кориандер ,куркума кардамом зэрэг амтлагчуудаа хийнэ. Мөн жижиглэн хэрчсэн сармис нэмж үргэлжлүүлэн хуурсаар  байна. Галыг дунд зэргийн хэм дээр тааруулна.
  3. Хоол амтлагчуудыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн идэж чадах хэмжээгээр хийж амтлаарай. Үүний дараа хэрчсэн тахианы цээж мах, төмс яншуй зэргийг 15 минут хуурна. Тахианы мах болон төмсийг өөрийн хүссэн хэмжээгээр хэрчээрэй. Том хэмжээтэй хэрчвэл төдийчинээ удаан болно.
  4. Ингээд жижиглэн хэрчсэн улаан лооль, карригаа хийж 5 минут хутгана. Дараа нь цагаан гаа, карри, сонгино болон таргаа нэмж таглаад тахианы махыг гүйцэт болтол зөөлөн гал дээр байлгаарай. Хоол шаргал хүрэн өнгөтэй болно.
  5. Үе үе зөөлөн хутгана.Удаан буцалгаж шүүс нэмэхийн тулд цөцгийн тос болон таргийг өөрийн хүссэн хэмжээгээр тааруулан хийнэ. Халуун амтлагч хийх тусам улаан хүрэн өнгө орно.

Hot News №173 /2015/

2016-10-17T22:47:34+00:00 2015 оны 03-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment