Энержи төрлийн ундаа хүүхдийн тархи хэвийн хөгжихөд саад болдог

//Энержи төрлийн ундаа хүүхдийн тархи хэвийн хөгжихөд саад болдог

Энержи төрлийн ундаа хүүхдийн тархи хэвийн хөгжихөд саад болдог

energy-drinksЭнергийн гэх ундаануудыг хүн төрөлхтөн бий болгоод тун удаагүй байна. Гэхдээ энэхүү ундаанд ордог орцуудыг мэдрэлийн системийг сэргээхийн тулд эртнээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Өдгөө энэ төрлийн ундаа нь хүмүүсийн дунд тун эрэлттэй болж кофег орлохуйц хэмжээнд хүрлээ. Ганц лааз энергийн ундаа уугаад л та эргээд цовоо сэргэлэн болж зогсоо зайгүй ажиллах хүсэл төрдөг нь нууц биш билээ. Угаас өнөөгийн стресс ихтэй нийгэмд чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нь яах аргагүй энерги мөн юм гэж үзэх нь ч бий.

Энергийн ундаа үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийхээ ач тусыг сурталчлахын зэрэгцээ шинэ төрлүүдийг олноор нь үйлдвэрлэх боллоо. Тийм л ашиг тустай бүтээгдэхүүн мөн юм бол яагаад зарим орон түүнийг хориглох болов. Гэхдээ энэ удаад энергийн гэх ундаа нь хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг “Эрүүл амьдрах жор” сэтгүүлийн нийтэлсэн нийтлэлээс хүргэж байна.

Хэрвээ таны хүүхдийн тархи өсөлтийн үедээ буруу хөгжвөл шизофрин болон хар тамхинд дурлах, хувийн зан чанарын хувьд тогтворгүй болох эрсдэл өндөр болдог. 300-400 мл кофеин /4лааз энержи ундаа аль эсвэл өдөрт 3-4 аяга кофе уух/ таны хүүхдийн болон өсвөр насны хүүхдэд шууд нөлөө үзүүлж эхэлдэг байна.Олны сайн мэдэх Redbull энержи ундаа л гэхэд 1 лааз нь 80 мл гэдгийг Цюрихын хүүхдийн госпиталын их сургуулийн профессор РЕТО УБЕР сануулжээ. Сүүлийн 30 жилийн туршид кофейны хэрэглээ хүүхэд болон залуусын дунд 70 хувиас дээш өссөн үзүүлэлт байгаа учраас профессор Рето Убер сануулсан байна. Эрдэмтэд хулгана, харх 2-ыг сонгон авч харханд кофеинтой ус, хулганад зүгээр ус уулгаж үзэхэд харх ус уусан хулганатай харьцуулахад тайван унтаж чадаагүй байна.

Orloo.info, Эрүүл амьдрах жор №14 /2013/

2016-10-17T22:49:17+00:00 2013 оны 11-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment