Энгийн хурдан салат хийх

Home/Зөвлөгөө/Энгийн хурдан салат хийх

Энгийн хурдан салат хийх

sdawqeТа бүхэндээ маш энгийн өдөр тутамдаа хэрхэн ногооны салат хийх арга жороос танилцуулья.

  1. Өргөст хэмх цөцгийтэй. 100гр шинэ өргөст хэмхийг сайтар угааж хальслаад дугуй буюу зуйвандуу хэрчээд таваглана. Өргөст хэмх дээрээ давс үрж цөцгийгөөр (20гр) амтлаарай.
  2. Улаан лоолийг (110гр) буцалсан халуун усаар сайтар угааж хавтгай дугуй хэлбэртэй хэрчээд давс, цөцгийгөөр (10гр) амталж болно.
  3. Чанасан хүрэн манжинг (100гр) хальслаад махны машинаар машиндаж, дээр нь элсэн чихэр, нимбэгний хүчил хийж хутгана. Ургамлын тосоор амтлаад таваглана.
  4. Улаан лууван цөцгий, өндөгтэй. Лууван (100-200гр), ногоон сонгиныг (20гр) цэвэрлэж угаагаад нарийн савхан хэлбэрээр хэрчээд цөцгийтэй (15-20 гр) хутгана. Таваглаад зүссэн өндөгөөр чимэглэнэ.

 

  1. Байцаа, улаан лооль, өргөст хэмхтэй зууш. Байцаа (50гр), өргөст хэмхийг (25гр) нарийхан, улаан лоолийг (25гр) дугуй хэрчээд хольж хутгаад, цөцгий (15гр), давсаар амтлан, 1ш чанасан өндөг тавьж нимбэгний хүчил нэмж өгнө.
  2. Төмс, хүрэн манжинтай зууш. Лууван (30гр), төмсөө (100гр) угаагаад хальстай нь 20 мин зөөлөн гал дээр чанана. Хүрэн манжинг (60гр) давсгүй усанд 40-50 мин чанаад гарган хүйтэн усанд хийж хөргөнө. Дараа нь бүх ногоогоо хэрчиж сонгино (20гр), вандуй, ургамлын тосоор (10гр) амтална.
2016-10-17T22:47:20+00:00 2015 оны 04-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment