Элэгний нухаштай шарсан байцаа

//Элэгний нухаштай шарсан байцаа

Элэгний нухаштай шарсан байцаа

fried liver cabbageОрц :

  • Бөөрний цагаан байцаа  1 ш
  • Элэгний нухаг 300 гр
  • Өндөг  2 ш
  • Гурил
  • Талхны хатаамал
  • Ургамлын тос
  • Давс

Хийх арга :

  1. Сонгож авсан байцааныхаа голыг ухаж аваад буцалж байгаа давстай усанд дутуувтар болгоно. Урьдчилж болгосон байцаагаа хоёр буюу дөрвөн хэсэгт болгон таллан хуваагаад навч навчаар нь салгаж сэврээнэ.
  2. Бэлдсэн байцааны навч бүрийг хуурай гурилд өнхрүүлээд элэгний нухаш түрхэнэ. Өндөг, ургамлын тосыг хольж зуурмаг бэлтгээд, элэгний нухаш түрхсэн навчийг дүрээд талхны хатаамлаар гадуур нь бүрнэ.
  3. Дараа нь их тосонд шарснаар элэгний нухаштай байцааны ороомог бэлэн болно.

Ашигтай зөвлөгөө – III ,УБ 2009

2016-10-17T22:49:58+00:00 2013 оны 05-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment