Эдгээр 10 ногоо нь үнэн хэрэгтээ жимс юм.

Та жимсийг ногооноос ялгаж чадах уу?

Хүнсний ертөнцөд ихэнх хүмүүс жимсийг хүнсний ногоо хэмээн андуурдаг.

Хамгийн алдартай жишээ бол улаан лооль юм.

Хамгийн гол зүйл бол амт биш, харин үр юм. Merriam-Webster толь бичигт “Ургамал дээр ургаж, үрээ дэлхийд гаргах ямар ч зүйл бол жимс юм” гэж бичжээ.

Тиймээс жимс нь ургамлын нэг хэсэг биш, харин ургамлаас ургадаг нөхөн үржихүйн хэсэг юм.

Улаан лооль нь хүнсний ногоо гэж андуурагддаг цорын ганц жишээ биш юм. Энэ бүх хугацаанд таны буруугаар ойлгоод байсан 10 жимсний талаар хүргэж байна.

  1. Улаан лооль

Хэдийгээр улаан лооль нь техникийн хувьд жимс боловч улаан лооль болон энэ жагсаалтад орсон бусад жимсийг хүнсний ногоо гэж үзэхэд буруугүй.

2. Амтат чинжүү

Төрөл бүрийн чинжүү нь хүнсний ногоо биш жимс гэх нь тохиромжтой байна.

3. Хулуу

Халловины баярт зориулж дэнлүү сийлсэн хэн бүхэн хулуу нь үрээр дүүрэн байдгийг мэддэг. Хулуу болон бусад төрлийн бүх хулуу нь хүнсний ногоо биш харин жимс юм.

4. Өргөст хэмх

Өргөст хэмх нь хулуу болон тарвасны гэр бүлийн гишүүн юм.

5. Вандуй

Техникийн хувьд вандуй нь яг ч жимс биш харин буурцаг юм. Учир нь вандуй нь дотроо үрийг агуулдаг ба ургамлын нөхөн үржихүйд ашиглагддаг.

6. Хаш

Хаш нь үнэн хэрэгтээ жимсний ангилалд ордог байна.

7. Чидун жимс

8. Авокадо

Хэдийгээр энэ нь жимс биш мэт боловч авокадо нь үнэндээ нэг үртэй жимс юм.

9. Эрдэнэ  шиш

Хөдөө аж ахуйд эрдэнэ шишийг үр тариа, гал тогооны өрөөнд хүнсний ногоо шиг авч үздэг. Гэвч шинжлэх ухааны үүднээс эдгээр ангиллын аль нь ч зөв биш юм.

Харин эрдэнэ шишийг хуурай жимс гэж үздэг.

10. Шош

Шош нь вандуйн нэгэн адил буурцагт ургамлын гэр бүлийн гишүүн бөгөөд тэдгээр нь буурцагт ургадаг үр бөгөөд энэ нь тэднийг жимс болгодог.

Эх сурвалж: www.businessinsider.com