Эдгээр хоол хүнс ходоодонд хэр удаан боловсордгийг та мэдэх үү?

7 Healthy Foods to Improve Digestion - HealthifyMe

Хүн хоол идсэний дараа тухайн хүнсийг таны ходоод хэр хурдан боловсруулж байгаагаас шалтгаалж та өөрийгөө хэр эрүүл байгааг мэдэж болно.

Хоол боловсруулах үйл гэдэг нь товчхондоо таны идсэн хүнс хэдий хэр хугацаанд шингэхэд бэлэн болдог хугацааг хэлдэг. Мөн энэ хугацаанд таны идсэн хоолны шим тэжээл бусад эрхтэнд очдог гэсэн үг. Тэгэхээр энэ үйл явц хэр хурдан явагдан тэр чинээгээрээ таны эрүүл мэнд хэр байгааг тодорхойлж болно.

Хүн бүрийн бие махбод харилцан адил биш учир хоол шингэлт нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, энэ нь тухайн хүний нас бүр хүйснээс ч хамаардаг. Гэхдээ зарим хүнс өөрийн боловсруулагдах хугацаатай байдаг. Таны идсэн хүнс хэдэн цагийн дараа боловсорч гүйцдэг бол, та үүнийг мэдэх үү?

1. Ус

Өлөн ходоодонд ус уувал шууд шингэнэ. Өглөө босоод биеэ хурдан чийгшүүлэхийн тулд ямар нэгэн хоол идэхийн өмнө нэг аяга ус уухыг зөвлөж байна. Хоол идэхээс хагас цагийн өмнө ус уух нь хоолыг шингээхдээ бус, хоолны шим тэжээлийг угаахаас сэргийлнэ.

food digestion water

2. Жимсний шүүс, ундаа

Жимсний эсвэл ногооны шүүс нь эслэг агуулаагүй бол 15-20 минутын дотор шингэдэг. Шинэхэн шүүс нь жимс, хүнсний ногоогоос авах их хэмжээний витамин, эрдэс бодисыг биедээ хурдан шингээх ашигтай арга юм. Эрүүл мэндийн шалтгаанаар жимсний сахар хэт их байхаас сэргийлэхийн тулд дор хаяж 50% хүнсний ногоо агуулсан шүүс хэрэглэхийг зөвлөж байна.

Смүүти бол жимс, хүнсний ногоо, салатыг холин найрлага дахь эслэгийг хадгалж байдаг. Энэ нь шингэхдээ 20-30 минут зарцуулдаг тул шүүснээс илүү ашигтай байдаг.

food digest juice

3. Жимс

Тарвас 20 минутын дотор, амтат гуа нь 30 минутын дотор шингэдэг. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, банана зэрэг нь 30 минут болдог.

Алим, лийр, интоор, чавга, киви зэрэг бусад ихэнх жимсийг шингээхэд 40 минут зарцуулдаг.

Мэргэжилтнүүд зөвхөн нэгэн зэрэг шингэдэг жимсийг хамт идэхийг зөвлөдөг. Ийм учраас тарвасыг үргэлж дангаар нь идэж байх ёстой.

food digest fruit

4. Хүнсний ногоо

Өргөст хэмх, чинжүү, улаан лооль зэрэг шүүс ихтэй ногоо нь 30 минутын дотор шингэдэг.

Байцаа, цэцэгт байцаа, брокколи зэрэг навчит ногоон, загалмайт ургамал 40 минутын дотор шингэдэг.

Манжин, лууван, яншуй зэрэг төмснөөс бусад үндэстэй хүнсний ногоо 50 минутын дотор шингэдэг.

Цардуул, эрдэнэ шиш, амтат төмс, төмс, туулайн бөөр зэрэг цардуултай хүнсний ногоо 60 минутын дотор шингэдэг.

food digest veggies

5. Гурил, будаа

Бор будаа, овъёос, эрдэнэ шишийн гурилыг шингээхэд 90 минут зарцуулдаг.

Буурцагны төрлийн хоол хүнсийг боловсруулахад 120 минут зарцуулдаг. Үүнд хар шош, вандуй, сэвэг зарам, улаан буурцаг, шар буурцаг орно.

food digest quinoa

6. Мах, сүү сүүн бүтээгдэхүүн

Тослог багатай сүү, өөх тос багатай бяслагны төрлийн бүтээгдэхүүн 90 минут.

Гэрийн болон зөөлөн бяслаг 2 цаг. Хатуу бяслаг 5 цаг.

Өндөгний шар 30 минут, бүхэл өндөг 45 минут.

Тослоггүй загас 30 минут, тослог загас 50 минут.

Тахиа, цацагт хяруулын мах 2 цаг.

Үхэр, хонины мах 4 цаг.

Гахайн мах 5 цаг.

Эх сурвалж: https://www.nestandglow.com/healthy-food/food-digestion-times