Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой

Home/Зөвлөгөө/Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой

Шүдний сойз нойлын өрөөнд байх нь маш хортой

toothbrushИх Британийн Манчестер их сургуулийн шинжээчид шvдний сойз, суултуур болон угаалтууртай ойр байх нь эрүүл мэндэдямар нөлөөүзүүлдэг талаар шинжилжээ.

Шинжилгээний дүнд суултууртай ойр сойзны vсэн дээр элдэв өвчин vvсгэгч аюулт нянгуудын сvрэг “нутаглаж” байдаг нь тогтоогдсон байна. Тодруулбал, гэдэсний савханцрын нян, кандидийн төрлийн мөөгөнцрvvд, coli, стафилококки, стрептококки зэрэг нянгууд илэрчээ. Ер нь шvдний сойзон дээр 100 сая гаруй төрлийн нян оршиж байдаг. Энэ нь ариун цэврийн өрөөний нэгдмэл байдалтай холбоотойгоос гадна угаалгын өрөөний ариун цэврийн байдлаас ч хамаардаг байна. Угаалгын өрөөний болон суултуур, угаалтуурын цэвэрлэгээ ариутгал хийх vед аймшигт нян, бактериуд агаарт тархан хамгийн ойр тухтай орчин болох шvдний сойзонд vvрлэдэг байна.

Дөрвөн сойз тутмын гурав нь хамгаалалтгvй ил байдалтайгаар суултуураас метр орчим зайд байрлаж бичил биетvvдийн “эх орон” болж байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд шvдний сойзнууд хэдэн мянган бактерийн “оршин суух байр” болж байгаа төдийгvй өдөр бvр сая сая хvн эрvvл мэнддээ томоохон аюултай “хөрөнгө оруулалт” хийсээр байдаг аж. Иймэрхvv халдвараас сэргийлэхийн тулд шvдний сойзнуудаа хамгаалалтын хайрцагт хадгалах юмуу хэрэглэхийнхээ өмнө халуун усаар сайтар угааж заншихыг эмч нар зөвлөж байна.

Харамсалтай нь  өнөөгийн орон сууцнууд бараг бvгд нойл болон угаалгын өрөө нэгдсэн ариун цэврийн өрөөтэй болсон билээ.

bolod.mn-c

 

2016-10-17T22:48:12+00:00 2014 оны 10-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment