Шүдний ооны тухай хэрэгтэй мэдээлэл

Home/Зөвлөгөө/Шүдний ооны тухай хэрэгтэй мэдээлэл

Шүдний ооны тухай хэрэгтэй мэдээлэл

tooth pasteБид бүхний өдөр тутам хэрэглэдэг зүйлсийн нэг шүдний 00-ны доор хар улаан ногоон дөрвөлжин хар тэмдэг байдаг. Энэ нь зүгээр нэг санамсаргүй сонгосон өнгө биш, харин та бидэнд маш чухал мэдээллийг илэрхийлж байдаг байна.

Үүнд:

  • Хар өнгө нь дан химийн бодис  орсон бүтээгдэхүүн
  • Улаан өнгө нь 70 хувь нь химийн, 30 % нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн
  • Ногоон өнгө нь тэр чигтээ ургамлын гаралтай бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг төрүүлэх таних тэмдэг юм байна.

Мөн та бид зах зээлд худалдаалагдаж байгаа шүдний оонуудаас сонголт хийхдээ фтор агуулсан эсэхийг нь мэдэж байж авах нь олонтаа. Үнэхээр ч фтор нь шүдийг цоорохоос сэргийлж, пааланг хамгаалан шүдний фторын хэрэгцээг хангадаг. Шүдний эмч нар ч фтортой  оо хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл сүүлийн үед шүдний эмч нар ингэж зөвлөхөөсөө татгалздаг болоод байгаа гэнэ. Учир нь фтортой оог өдөр бүр хэрэглэх нь амны хөндийн эрүүл мэнд болон шүдэнд бас тийм ч сайн нөлөө үзүүлдэг төгс төгөлдөр эд биш аж. Фторын илүүдэл нь шүдний хагарлыг үүсгэж хүний залгиур эрхтнийг гэмтээдэг байна. Тиймээс та зарим үед оогоо сольж фторын агууламжгүй оог хэрэглэж байгаарай.

Green-ToothpasteШүдний ооны найрлагад зайлшгүй байдаг зарим орцыг танилцуулахад:

  • Өнгөр арилгагч. Шүдний өнгөрийг арилгах зориулалтаар оруулдаг.
  • Зориулалтын угаагч бодис. Шүдний ооны хөөсөрхөг чанарыг бий болгодог
  • Чийгшүүлэгч. Ооны гель хэлбэрийг хадгалах нэг төрлийн химийн бодис
  • Өтгөрүүлэгч
  • Хамгаалагч Ямар нэг микро организм оонд үүсэхээс хамгаалах зорилготой
  • Цагааруулагч
  • Ус
  • Амт оруулагч
  • Өнгө оруулагч элементүүд
  • Идэвхтэй элементүүд гэх мэт ордог байна.

Эх сурвалж: id.news.mn,

2016-10-17T22:49:01+00:00 2014 оны 01-р сарын 13|Зөвлөгөө|

One Comment

  1. Админ 2014 оны 02-р сарын 20 at 19:01 - Reply

    @ hayagar chin yavuulj boloh yum…

Leave A Comment