Шүдний ооны тухай товчхон

Home/Зөвлөгөө/Шүдний ооны тухай товчхон

Шүдний ооны тухай товчхон

Toothpaste-ColorsЭртний хүмүүс хэрхэн шүдээ угааж цэвэрлэдэг байсныг та мэдэх үү? Тэгвэл соёлт эринд амьдарч байгаа та бидний сэжиг хүрмээр жигтэй аргаар эртний хүмүүс шүдээ цэвэрлэдэг байсан байна. Эдгээрээс дурьдвал:

  • Амьсгалаа цэвэр байлгахын тулд ямааны сүү уух
  • Хулгана, туулай, чононы толгой, үхэр сарлаг, ямааны туурайг шатааж үнсийг нь бохины оронд ашиглан шүдээ цэвэрлэх
  • Жилдээ хоёроос гурван удаа яст мэлхийн цусаар амаа зайлах зэргээр шүдний өвчнөөс сэргийлж, амны хөндийгөө цэвэрлэдэг байжээ.

Харин та бидний өдөр бүр хэрэглэдэг шүдний ооны хөгжлийн эрин үе ХVIII зуунаас эхэлсэн гэж үздэг ажээ. 1824 онд Пеэбоди гэж шүдний эмч хөөсрүүлэгч саванг найрлаганд нь оруулсан гэнэ. Үүнээс хойш шүдний ооны хөгжил зогсолтгүй урагшилсаар байв. 1850-аад онд ооны найрлагад шинээр шохойлог эд нэмэгдүүлсэн эрхмийг Жон Харрис гэдэг байжээ. Харин 1873 онд анх сайхан үнэртэй шилэн лонхон савлагаатай оо худалдаанд гарч байсан бол 1892 онд доктор Шеффелд өнөөгийн шүдний ооны савлагааны эхлэлийг тавьсан гэж үздэг аж. Харин XIX зууны шүдний ооны найрлагад модны нүүрс чухал үүрэг гүйцэтгэж, нунтаг хэлбэртэй байсан бол XX зуунд улам боловсронгуй болсоор та бидний хэрэглэж заншсан шингэн буюу гелин хэлбэрт шилжсэн ажээ. Шүдний ооны түүхэн хөгжил Азид, тухайлбал эртний Хятад, Энэтхэгт үүссэн гэж үздэг гэнэ.

colgate first pasteЭртний болон хүний хөгж­лийн аль ч үеийн хүмүүстэй харьцуулахад өнөөдөр бид хамгийн эрүүл, чанартай оог хэрэглэж байгаа. Хэзээ ч ямар ч дэлгүүрээс та бид өөрийн шүдний онцлог, нас, тэр ч бүү хэл дуртай жимснийхээ амттай оог ч сонгон хэрэглэх боломжтой болсон.  Шүдний оо анх ямар ч гаа байхгүй бага зэрэг гашуувтар амттай байсан гэнэ. Учир нь, тухайн үед шүдийг хамгаалах биш зөвхөн цагаан байдлыг нь хадгалах зорилгоор үйлдвэрлэж байсан гэдэг.

Эх сурвалж цагтөр.мн-с

2016-10-17T22:49:01+00:00 2014 оны 01-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment