Шууз хэрхэн хийх вэ?

//Шууз хэрхэн хийх вэ?

Шууз хэрхэн хийх вэ?

meatМонголчуудын хувьд отор нүүдэл хийх, олон хоногоор малын эрэлд явах, аян жин тээх гээд гэр орноосоо хол явах тохиолдол бишгүй нэг байдаг. Орчин үед ч гэсэн алс холын оронд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх гээд үр хүүхдүүд маань хааяагүй амьдарч байна. Ирэх бүрийдээ ээжийн эсвэл эхнэрийнхээ хийсэн Монгол махны шуузнаас чимхийн төдийд хийхэд хамаг бие тавиран мах идсэн шиг болдог гэж тун бахархалтай ярьж байдаг.

Энэ гайхамшигтай хүнсийг бэлтгэх арга нь тун ердийн. Махыг шуузлахын тулд жижигхэн хєшиглєж ширмэн тогоонд хуурна. Ингэхэд их хэмжээний шvvс ялгарна. Энэхvv шvvсийг биед нь шингээж ширгэтэл нь хуурна. Хуурах явцад шvvсэндээ давс нэмж уусгасаар нэлээд шорвогдуу болтол хийнэ. Хонины бvтэн маханд хумбан шаазан давс орно. Ус нь бvрэн ширгэх vед хєшиглєсєн махны ширхэгvvд хоорондоо наалдахгvй бутрамхай болж тос нэвчиж борлоно. Хуурч буй махнаас уур гарахгvй болсон vед сая боллоо гэж vзнэ.

Ингэж бэлтгэсэн махыг хавтгай мод буюу дэвсгэр дээр сvvдэр сэрvvн газар тавьж сайтар хєргєнє. Хєргєсєн махыг сэрvvн орчинд паалантай буюу модон саванд хийж, гулууз модоор хий орох завсаргvй нягт чигжинэ. Ингээд таганд нь зай завсаргvй нягт таглана. Ингэж бэлтгэсэн шуузыг нар шарахгvй сvvдэр газар чийгтэй шороонд булж хадгалаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ савны амыг аль болох бага нээж халбагаар хутган авч буцламгай халуун усанд хийж ялимгvй чанана.

2016-10-17T22:48:59+00:00 2014 оны 01-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment