Шулуун сонгино – Allium Lineare

//Шулуун сонгино – Allium Lineare

Шулуун сонгино – Allium Lineare

Манай орны хээр тал, уулархаг, ойт хээр нутгуудаар элбэг ургана. Хурц биш сайхан үнэртэй, амттай, хүнсний үнэт ургамал юм (Порей сонгино буюу гогод гэж ч нэрлэдэг).

Сонгино нь:

13-14% хуурай бодис, 1.5-2% уураг, 10-12% нүүрс ус, олон төрлийн давс, тухайлбал калийн давс агуулна. Порейн навч аскорбины хүчил ихтэй 100гр-д нь 35.2-95.2гр байдаг. Хуурай жингийн 7.8% нь үнс, 15 нь уураг, 2.7% нь эслэг С аминдэм ихтэй. Онцлог ялгаа нь бортгон биш 2-3мм өргөн хавтгай навчтай, ягаан өнгийн цэцэгтэй.

Сайн үндэслэсэн ургамал нь хөрсний хэм 15°С-аас доош орохгүй бол өвөлжиж чадна. Соёо нь хүйтнийг огт даадаггүй. Ургах хугацаа нь 170-180 хоног. Иймээс дундад бүсэд түүнийг үрслэгээр тарьдаг. Үрслэгийн хүлэмж, дарлаганд 50-60 хоног ургуулна.

Залуу порейн булцуунаас нь гадна навчны дээд хэсгийг нь хоолонд хэрэглэнэ. Намар хүйтрэх үеэр хураан авдаг. Навч нь цайх үедээ хатуурах учир хэрэглэдэггүй. Дулаахан өдөр хураасан сонгиныг 3-4 цаг гадаа хатаагаад дараа нь саравчинд оруулж тайрна. Харанхуй сэрүүн газар, 85% харьцангуй чийгтэй нөхцөлд сонгиныг элсэлж 5-6 сар хадгалж болдог. Үрлэж эхлэхийн өмнөхөн түүний 1кг толгой цэцгэнд нь 200-250гр давс хийж эсвэл навчийг нь угааж хэрчээд 1кг-д 150-200гр давс үелүүлэн цацаж ваар, паалантай болон модон саванд дарна.

Хадгалах хугацаа 3-5 сар. Мөн кг гогодны  толгойд 100гр давс, 500гр хольж нухаад хатаасны дараа нүдэж хоолонд хольц болгоно.

2016-10-17T22:50:59+00:00 2012 оны 09-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment