Орц:
- Шпагетти гоймон 500 гр
- Гахайн утсан мах 200 гр
- Оливийн тос 2 а/х
- Өндөг 3 ш /сайтар хутгана/
- Давс, нунтаг хар перец
- Цөцгий 3 х/х
- Үрсэн пармежан бяслаг 50 гр
- Шинэхэн яншуй 2 х/х
Хийх арга:
- Юуны түрүүнд усаа буцалгах хэрэгтэй ба гоймонгоо хооронд нь наалдуулахгүйн тулд үүн дээрээ давс, бага зэргийн тос нэмнэ. Ингээд ус боргилон буцлаж эхлэх үед шпаггети гоймонгоо хийж чанана. /хэт зөөлрүүлэлгүй, ялимгүй зажлууртай байхаар болгоно/
- Гоймонгоо чанах хооронд гахайн утсан махаа шоо дөрвөлжлөн хэрчиж, алтан шаргал өнгөтэй болтол нь шарж бэлтгэнэ.
- Ингээд чанасан гоймонгоо сайтар шүүн авч, гахайн махтайгаа холиод дээр нь хутгасан түүхий өндөг, бага зэрэг давс, цөцгий, хар перецээр амтлаад зөөлөн гал дээр өндөгөө биежтэл сайтар хутгана.
- Ингээд гоймонгоо халуун байхад нь үрсэн пармежан бяслаг, яншуй нэмж хутгаад дөрвөн хүнд зориулсан амтат хоол тань бэлэн болно.
Хоол.мн-с
Leave A Comment