Шпаггети карбонара

Home/Зөвлөгөө/Шпаггети карбонара

Шпаггети карбонара

spaghetti-carbonaraОрц:

  • Шпагетти гоймон 500 гр
  • Гахайн утсан мах 200 гр
  • Оливийн тос 2 а/х
  • Өндөг 3 ш /хутгана/
  • Цөцгий 3 х/х
  • Үрсэн пармежан бяслаг 50 гр
  • Яншуй 2/х /шинэ/
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Юуны түрүүнд усаа буцалгах хэрэгтэй ба гоймонгоо хооронд нь наалдуулахгүйн тулд үүн дээрээ давс, бага зэргийн тос нэмнэ. Ингээд ус боргилон буцлаж эхлэх үед шпаггети гоймонгоо хийж чанана /хэт зөөлрүүлэлгүй, ялимгүй зажлууртай байхаар болгоно/.
  2. Гоймонгоо чанах хооронд гахайн утсан махаа шоо дөрвөлжлөн хэрчиж, алтан шаргал өнгөтэй болтол нь шарж бэлтгэнэ.
  3. Ингээд чанасан гоймонгоо сайтар шүүн авч, гахайн махтайгаа холиод дээр нь хутгасан түүхий өндөг, бага зэрэг давс, цөцгий, хар перецээр амтлаад зөөлөн гал дээр өндөгөө биежтэл сайтар хутгана.
  4. Ингээд гоймонгоо халуун байхад нь үрсэн пармежан бяслаг, яншуй нэмж хутгаад дөрвөн хүнд зориулсан амтат хоол тань бэлэн болно.

hool.mn

2016-10-17T22:50:08+00:00 2013 оны 04-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment