Шпаггети болоньез

//Шпаггети болоньез

Шпаггети болоньез

spagetti1Орц:

  • 500 гр шпаггети гоймон
  • 1 цайны халбага оливийн тос
  • Нунтаг хар перец
  • 50 гр пармежан бяслаг

Болоньез соус бэлтгэхийн тулд

  • 4 халбага оливийн тос
  • 1 ширхэг сонгино /хэрчсэн/
  • 1 хумс сармис /нухсан/
  • 4 нимгэн зүсэм гахайн утсан мах /жижиглэн дөрвөлжилж хэрчсэн/
  • 1 ширхэг лууван /үрсэн байх/
  • 500 гр үхрийн цул мах /машиндсан байх/
  • 150 мл улаан вино
  • Давс, хар перец
  • 125 мл сүү
  • Үрж нухсан самар
  • 425 гр улаан лоолийн лаазалсан сүмс
  • 1 халбага элсэн чихэр

 Хийх арга:

  1. Соус бэлтгэхэд тосоо халааж сонгино, сармис, гахайн мах, лууван зэргээ алтан шаргал өнгөтэй болтол нь шарна. Ингээд машиндсан үхрийн цул махаа нэмж, үе үе хутган борлотол нь хуурна.
  2.  Бэлтгэсэн махан дээрээ улаан дарс нэмэн буцлах үед нь бага багаар галыг нь зөөлрүүлсээр, дарсны ихэнхийг ширгээгээд давс, хар перецээр амтална.
  3. Үүний дараагаар махан дээр сүү, үрсэн самраа нэмж сайтар хутгаад, үргэлжлүүлэн зөөлөн гал дээр сүүгээ маханд шингэтэл байлгах ба элсэн чихэр, улаан лоолийн сүмс, орегано зэргээ нэмээд 2-2,5 цаг маш зөөлөн гал дээр сүмс нь ширгэж, тод өнгөлөг болтол нь болгоно.
  4. Том саванд ус хийн буцлах үед нь давс хийн шпаггети гоймон, оливийн тосоо нэмж зажлууртай хатуувтар болтол нь буцалгаад сайтар шүүн авч хар перецээр амтлан Болоньез соусын хамтаар таваглах ба эцэст нь пармежан бяслагаа дээгүүр нь үрнэ.

Хоол.мн-с

2016-10-17T22:50:38+00:00 2012 оны 12-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment