Шоштой жигнэсэн мах

Home/Зөвлөгөө/Шоштой жигнэсэн мах

Шоштой жигнэсэн мах

zurag11Орц: 

  • Үхрийн мах 500 г
  • Хуурай улаан дарс 120 г
  • Гүйцэд болсон шош 500 г
  • Сонгино 2 булцуу
  • Ургамлын тос 120 г
  • Улаан лооль 6 ш
  • Амтат болон гашуун чинжүү тус бүр 2 ш
  • Улаан повор 2 х
  • Хар повор, давс

Хийх арга:

  1. Шошийг нэг өдрийн өмнө буюу урд оройноос эхэлж дэвтээгээд чанаж болгоно. Ингээд шоштой жигнэсэн махыг бэлтгэхийн тулд эхлээд сонгиноо жижиг хэрчиж тосонд хуурч шараад дээр нь шоо дөрвөлжин хэрчсэн мах, жижиг хэрчсэн чинжүү нэмж шарна.
  2. Дараа нь бага зэрэг ус нэмж давс повороор амт оруулна. Ингээд саваа таглаж махаа зөөлөрч сайхан гүйцэд болтол нь жигнэнэ.
  3. Yүн дээрээ чанасан шош, сармис, хэлбэр дүрстэй хэрчсэн улаан лоолио нэмж 10 минут жигнээд дээрээс нь улаан дарс хийж зөөлөн галаар 5 минут жигнэж бэлэн болгоно.

 

2016-10-17T22:46:45+00:00 2015 оны 12-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment