Шошны шөл /bean soup/

//Шошны шөл /bean soup/

Шошны шөл /bean soup/

bean soupОрц:

  • Цагаан шош 200гр
  • Улаан шош 200гр
  • Төмс 300гр
  • Лууван 1ш
  • Сонгино 1ш
  • Улаан лооль 5ш
  • Хушга 100гр
  • Ургамлын тос, яншуй, давс, перец

Хийх арга:

  1. Шошоо усанд хийж 10-12 цаг дэвтээнэ. Төмсөө хальслаад, дунд зэргийн хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчээд дэвтээсэн шошон дээрээ нэмж хийн чанана.
  2. Улаан лоолио хүйтэн усаар угаасны дараа нэг бүрийг нь 4-5 хувааж холигчид хийн нухаш болгоно.
  3. Сонгиноо жижиглэн хэрчээд ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хийж хуурна. Шаргал өнгөтэй болохын хэрд үрүүлээр жижиглэсэн луувангаа нэмж хуураарай. Дараа нь улаан лоолийн нухшаа нэмж буцалгах зуураа давс, перецээ хийж амтална.
  4. Үүнийгээ буцалж буй шош, төмсөн дээрээ нэмж хийгээд хутгах хэрэгтэй. Энэ үедээ мөн давс, перецээ амсаж тааруулаарай. Зутан нэмсний дараа шөлөө 10 минут хэртэй буцалгаад гал дээрээс гаргаж аягалахдаа нунтагласан хушга цацвал илүү амттай болно.

Weekend №13 /2013/

2016-10-17T22:50:10+00:00 2013 оны 04-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment